Канье Уэстийн амьдарч байсан Нью-Йорк дахь орон сууцыг худалдана

4.7 сая ам.доллараар

Канье Уэстийн амьдарч байсан Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн орон сууц 4.7 сая ам.доллараар худалдаалагдахаар боллоо. Манхэттен дүүргийн СоХо хороололд байрлах 225 м.кв талбай бүхий модерн шийдэлтэй орон сууц нь нэг унтлагын өрөө, хоёр угаалгын өрөөнөөс бүрдэх ба дотоод заслыг нь Италийн алдарт архитектор Клаудио Сильвестрин гаргажээ. Түүнчлэн орон сууцны гэрэлтүүлэг, цонхны хөшиг зэрэгт Savant брэндийн ухаалаг удирдах системийг суулгаж өгсөн байна. Дашрамд дурдахад Канье Уэст өдгөө гэр бүлийн хамт Калифорни мужийн Калабасас хотод амьдардаг билээ. Тэдний Калабасас дахь харш минимал хийцээрээ олны анхаарлыг татдаг ба Ким Кардашиан Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн байшинг "Минимал сүм" хэмээн тодорхойлсон байдаг.

Buro.Mongolia

2019-09-23, 16:36