Хамбург хотод зохиогдсон Chanel Métiers d'Art загварын шоуны зочид

Лили-Роуз Депп, Кристен Стюарт, Тильда Суинтон

Өчигдөр Германы Хамбург хотод байрлах "Elbphilharmonie" филармонид Chanel загварын ордны Métiers d'Art загварын шоу болж өнгөрлөө. Шил ба тоосго ашиглан барьсан энэхүү концертын танхимыг Швейцарын Herzog & de Meuron архитектурын компани барьсан бөгөөд "Elbphilharmonie" нь 2016 оны шилдэг архитектурын бүтээлүүдийн нэгээр тодорсон юм. Сонирхуулахад тус компани нь Лондон дахь Tate Modern, Мюнхен дахь Alliance цэнгэлдэх хүрээлэн болон 2008 оны Бээжингийн Олимпийн наадам зохион байгуулагдсан Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн төслүүдийг гүйцэтгэж байсан туршлагатай билээ.

Chanel загварын ордны бүтээлч захирал Карл Лагерфельд загварын шоугаа зохион байгуулах газрыг зүгээр ч нэг сонгоогүй юм. Тодруулбал домогт дизайнер Хамбург хотод төрж өссөн бөгөөд 19 настай байхдаа Парис хот руу нүүсэн байдаг.

Chanel Métiers d'Art загварын шоуг үзэхээр жүжигчин Кристен Стюарт, Лили-Роуз Депп, Вероника Хейлбрюннер ба бусад олон алдартнууд хүрэлцэн иржээ.

Buro.Mongolia

2017-12-07, 18:00

  • Зураг: