Моника Беллуччи, Оливия Палермо болон бусад алдартнууд Christian Dior-ын “циркт” зочиллоо

Christian Dior ордны хавар-зун 2019 улирлын кутюр цуглуулгад зориулсан загварын шоу

Үлгэрийн мэт циркийн уур амьсгал бүх цаг үед уран бүтээлчдийг шинэ сэдэл, урам зоригоор тэтгэж ирсэн. Christian Dior загварын ордны бүтээлч захирал Мария Грация Кьюри ч мөн циркийн урлагаас санаа авч хавар-зун 2019 улирлын кутюр цуглуулгаа урлажээ. Тэрээр Родены музей дахь цэцэрлэгт хүрээлэнд жинхэнэ цирк босгосон бөгөөд моделиуд тайзан дээр гимнастикчид болон акробатчдын дэргэд алхаж байлаа.

Домогт загвар зохион бүтээгч Кристиан Диорын төрсөн өдөр зохион байгуулагдсан энэхүү загварын шоуг үзэхээр супер модель Карли Клосс, Наталья Водянова, жүжигчин Моника Беллуччи, Миа Гот, Оливия Палермо, Елена Перминова болон бусад олон алдартнууд хүрэлцэн иржээ.

Buro.Mongolia

2019-01-22, 11:00