Хайх

KAINE LIGHT-ON: Өдөр тутмын арьс арчилгааг нэг төхөөрөмжөөр хялбарчлах нь

KAINE LIGHT-ON: Өдөр тутмын арьс арчилгааг нэг төхөөрөмжөөр хялбарчлах нь

Цэвэрлэгээ, арчилгааг нэгтгэсэн 2-in-1 шийдэл

Text: Ц. Усанболор


Сайхан арьс бол зөвхөн толинд харагдах төрх биш, өөртөө анхаарал тавьж буйн нэгэн илэрхийлэл. Арьс өнгөлөг, цэвэрхэн байх үед нүүр будалт ч илүү жигд сууж, өглөөг өөртөө итгэлтэй эхлүүлэх бяцхан шалтгаан болдог. Гэвч завгүй амьдралын хэмнэл дунд арьс арчилгаандаа цаг гаргах нь заримдаа амаргүй байдаг.

Тиймээс өнөөдөр гоо сайхны технологи арьс арчилгааг төвөгтэй болгохоос илүүтэй, өдөр тутмын амьдралын хэмнэлтэй хэрхэн илүү энгийнээр зохицуулах вэ гэдэгт анхаарч байна. Энэ ч утгаараа авсаархан хэмжээ, хэрэглэхэд хялбар байдал, олон үйлдлийг нэг дор шийдэх боломжийг хослуулсан төхөөрөмжүүд энэ өөрчлөлтийн нэг хэсэг болжээ.

KAINE LIGHT-ON: Өдөр тутмын арьс арчилгааг нэг төхөөрөмжөөр хялбарчлах нь (фото 1)

Веган арьс арчилгааны KAINE брэнд анхны гоо сайхны KAINE LIGHT-ON төхөөрөмжөө танилцууллаа. Дэлхийн зах зээлд олон K-beauty брэндийг хөгжүүлж, өргөжүүлдэг Goodai Global-ийн нэг хэсэг болох KAINE нь арьс арчилгааны мэдлэг, технологийн шийдлийг өдөр тутмын хэрэглээнд ойртуулахыг зорьдог. Тиймдээ ч LIGHT-ON төхөөрөмж нь арьсны цэвэрлэгээ болон арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг дэмжих хоёр горимыг нэг төхөөрөмжид нэгтгэж, өдөр тутмын арьс арчилгааг илүү хялбарчлахад чиглэжээ. Өөрөөр хэлбэл, арьс арчилгааны алхмыг нэмэхээс илүүтэй одоо хэрэглэдэг бүтээгдэхүүн, дадалтайгаа хослуулан ашиглах боломжтойгоор бүтээгдсэн байна.


НЭГ ТӨХӨӨРӨМЖ, ХОЁР ГОРИМ

KAINE LIGHT-ON: Өдөр тутмын арьс арчилгааг нэг төхөөрөмжөөр хялбарчлах нь (фото 2)

Цэвэрлэгээний горим

LIGHT-ON төхөөрөмжийн цэвэрлэгээний горим нь зөөлөн силикон сойз, нарийн чичиргээгээр ажиллаж, арьсыг хүчтэй үрэлгүйгээр өдөр тутмын бохирдол, илүүдэл тос, нүүр будалтын үлдэгдлийг цэвэрлэхэд тусална. Зөөлөн, стандарт, гүн гэсэн гурван түвшнээс сонгон арьсныхаа мэдрэмж, тухайн өдрийн хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой.

Клиникийн туршилтаар LIGHT-ON-ийг нэг удаа хэрэглэсний дараа арьсны бохирдлыг цэвэрлэх үзүүлэлт 96.46 хувиар сайжирч, цагаан батганы харагдах байдал 45.37 хувиар буурсан үр дүн бүртгэгдсэн байна.

Арчилгааны горим

Цэвэрлэгээний дараа арчилгааны горимыг сонгон, өдөр тутам хэрэглэдэг серум, гель, тос зэрэг бүтээгдэхүүнээ төхөөрөмжтэй хослуулан ашиглана. Electroporation технологи нь арчилгааны бүтээгдэхүүний идэвхтэй найрлагын шингээлтийг дэмжихэд чиглэдэг бол micro-vibration нь бүтээгдэхүүнийг арьсан дээр жигд тарааж, арчилгааг илүү таатай болгоход тусална.

Мөн shine-on, glow-on, radiance-on гэсэн гурван төрлийн LED горимоос сонгон хэрэглэх боломжтой. Shine-on нь өдөр тутмын арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг дэмжихэд, glow-on нь чийглэг, гэрэлтсэн төрхийг тодруулахад, харин radiance-on нь нүүрний хүрээ болон илүү анхаарал шаардлагатай хэсгүүдэд чиглэсэн арчилгаанд тус тус зориулагджээ.

Ингэснээр LIGHT-ON ашиглахын тулд арьс арчилгааны цоо шинэ бүтээгдэхүүн заавал нэмэх шаардлагагүй. Харин аль хэдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээ төхөөрөмжтэй хослуулж, өдөр тутмын арьс арчилгааны хэмнэлээ нэг алхмаар ахиулах боломжтой.


ХӨНГӨН, АВСААРХАН, ӨДӨР ТУТАМД АВЧ ЯВАХАД ХЯЛБАР

LIGHT-ON төхөөрөмж нь технологийн шийдлээ өдөр тутмын хэрэглээнд нийцүүлэхийн тулд авсаархан хийцтэй бүтээгджээ. Ердөө 73 грамм жинтэй, 11 см хэмжээтэй тул гар, бугуйнд ачаалал өгөхгүй бөгөөд цүнхэндээ хийж авч явахад хялбар.

KAINE LIGHT-ON: Өдөр тутмын арьс арчилгааг нэг төхөөрөмжөөр хялбарчлах нь (фото 9)

Төхөөрөмжийн хос моторт систем нь жигд, нарийн чичиргээгээр ажиллаж, хэрэглэхэд илүү тухтай мэдрэмж төрүүлэх төдийгүй IPX7 усны хамгаалалт нь бүтээгдэхүүнийг усанд орж байх үед ч ашиглах боломжийг бүрдүүлдэг.

LIGHT-ON нь арьс арчилгааг илүү олон алхамтай болгохын оронд одоо хэрэглэдэг арчилгааг илүү хялбар, технологийн дэмжлэгтэйгээр илүү үр дүнтэй болгох санааг санал болгож байна. Энэ бол өдөр бүр хийдэг арчилгааг илүү хялбархан хэвшил болгохыг хүссэн хэрэглэгчдэд зориулсан шийдэл юм.


CLOUD NINE MONGOLIA

Хаяг: БЗД, 26-р хороо, Энканто молл, 3-р давхарт

БЗД, 6-р хороо, Орчлон Комплекс, 2-р давхарт, 207

СБД, 1-р хороо, ITC Tower, 1-р давхарт

СБД 6-р хороо, Жем Кастл малл, 2-р давхарт, 204 тоот

СБД, 3-р хороо, Нарны зам дагуу, Энканто Центро малл, 3 давхарт

ХУД, 17-р хороо, Ривер Гарден хотхоны баруун хойд талд Ривер Плаза

ХУД, 20-р хороо, Литтл Венец малл

ХУД, 4-р хороо, Сити палас хотхоны үйлчилгээний төв, 1-р давхарт

Утас: 7755-2323

Facebook: CLOUD NINE MONGOLIA

Instagram: cloudnine_mongolia

Вебсайт: www.cloudnine.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх