Нью-Йоркийн загварын долоо хоногийн эхний өдрийн зочид

Адриана Лима, Том Хэнкс, Cardi B болон бусад одууд Tom Ford-ын загварын шоун дээр

Нью-Йоркийн загварын долоо хоногийг Tom Ford брэнд сүр дуулиантайгаар нээлээ. Дизайнер Том Форд торго, савхи, хамба хилэн материалтай хувцаснууд давамгайлсан эмэгтэйлэг загваруудаараа сүүлийн үеийн трендийг үл харгалзан мөнхийн сонгодог стилийг магтан дуулжээ. Харин түүнийг дэмжихээр алдартай моделиуд, урлаг соёл ба загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд хүрэлцэн ирсэн байна.

Tom Ford ордны хавар-зун 2019 улиралд зориулсан загварын шоунд супер модель Адриана Лима, Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Уилсоны хамт, загварын редактор Карин Ройтфельд, рэппер Cardi B болон бусад олон алдартай зочид хүрэлцэн ирсэн харагдлаа.

Buro.Mongolia

2018-09-07, 13:00