Торонтогийн олон улсын кино наадам 2018: Алдартнуудын шилдэг төрхүүд

43 дах удаагийн

Кино наадмын улирал албан ёсоор эхэлж, энэ онд танилцуулагдсан бүтээлүүдээс шилдгийн шилдгүүдийг дэлхийн өнцөг бүрт тодруулсаар байна. Тодруулбал Венецийн кино наадам өндөрлөөд удаагүй байтал хөтөлбөртөө нийт 300 гаруй бүтээлүүдтэй 43 дах удаагийн Торонтогийн кино наадам ёслол төгөлдөр нээлтээ хийгээд байгаа юм. Мөн мэдээж хэрэг тус кино наадамд шилдэг кинонууд танилцуулагдахын зэрэгцээ кино ертөнцийн супер одууд өөрсдийн тоглосон бүтээлээ танилцуулахаар, эсвэл зүгээр л зочны хувиар наадамд оролцохоор Канадад хүрэлцэн ирсээр байна.

Энэ жил Торонтогийн кино наадамд Леди Гага ба Брэдли Купер нарын тоглосон "A Star Is Born", Натали Портманы "Vox Lux", Райан Гослинг гол дүрийг нь бүтээсэн "First Man" зэрэг Оскарын наадамд нэр дэвших өндөр магадлалтай бүтээлүүд онцгойрч байна. Харин зочдын дунд Леди Гага, Жулия Робертс, Николь Кидман, Кира Найтли, Натали Портман, Эмбер Херд болон бусад одууд хүрэлцэн иржээ.

Торонтогийн 43 дах удаагийн олон улсын кино наадам 2018 оны есдүгээр сарын 6-16 хооронд нийт 10 хоногийн турш үргэлжлэх юм.

Buro.Mongolia

2018-09-12, 13:00

  • Зураг: