Dolce & Gabbana, Smeg нар хамтран хөргөгчний цуглуулга гаргажээ

Үлгэрийн мэт

Сар гаруйн өмнө Дольче, Габбана нар шинэ улирлын загварын цуглуулгаа танилцуулсан бол энэ удаад хөргөгчний цуглуулга гаргаад байна

Доменико Дольче, Стефано Габбана нар Smeg компанитай хамтран хөргөгчний цуглуулга гаргалаа. Хөргөгчний гадна үзэмжийг хийхдээ гар аргаар, Dolce & Gabbana брэндийн хэв маяг бүхий өнгөлөг зургаар чимэглэжээ. Зурганд цагаан морьтой баатар, тод өнгө зэрэг зүйлс байгаа нь яг л үлгэрийн номноос бодит амьдралд бууж ирсэн мэт харагдах аж.

Хөргөгчний цуглуулга дөрөвдүгээр сарын дундуур Милан дахь Salone Internazionale del Mobile үзэсгэлэн дээр тавигдах болно.

Б.Амина

2016-03-31, 13:00

  • Зураг: