Кендалл Женнер зочны өрөөгөө хоолны дуршил бууруулдаг ягаан өнгөөр буджээ

Бейкер-Миллерийн ягаан

Топ модель Кендалл Женнер хэдэн долоо хоногийн өмнө зочны өрөөний ханаа ягаан өнгөөр будсан зургаа Instagram хуудастаа нийтэлж байсан. Тэгвэл Кендалл зочны өрөөгөө зүгээр ч нэг ягаан өнгөөр будаагүй гэдгээ өөрийн блогоор дамжуулж тайлбарлажээ. Анхаараарай бүсгүйчүүдээ! Тэрээр "Бейкер-Миллерийн ягаан" гэх хоолны дуршил бууруулдаг өнгөөр будсан байна.

"Бейкер-Миллерийн ягаан" өнгө нь хүнийг тайвшруулж, хоолны дуршлыг бууруулдаг гэдгийг шинжлэх ухаанаар баталжээ. Энэ тухай Кендалл Женнер Лос-Анжелес дахь "Human Condition" үзэсгэлэнгээс олж мэдсэн бөгөөд шууд л зочны өрөөнийхөө ханыг энэ өнгөөр будуулсан гэнэ.

Г.Тэмүүлэн

2017-01-06, 13:00