Siduations: Загвар өмсөгчдийн хөгжилтэй зургийн коллажууд

"Siduations" нэртэй Instagram хуудас аль хэдийнэ 9,000 дагагчтай болжээ

Саяхнаас Instagram олон нийтийн сүлжээнд нэгэн хөгжилтэй хуудас хүмүүсийн анхаарлыг татаад байна. "Siduations" гэх энэхүү хуудсыг Сидней Праватитин гэдэг америк залуу хөтөлдөг. Тэрээр Balenciaga, Chanel болон бусад загварын ордны хувцас өмссөн моделиудыг тайзан дээр биш харин хэний ч төсөөлшгүй хэрнээ үнэхээр оновчтой газруудад байршуулсан нь маш хөгжилтэй харагдаж байгаа юм. Жишээ нь тэр загвар өмсөгчдийг усан санд, "Оддын дайн"-ы зураг авалтанд, тэр ч бүү хэл тоосны алчуур болгон хувиргасан байна.

"Siduations" хуудас цахим ертөнцөд маш хурдацтайгаар тархаж байгаа ба одоогоор 9,000 гаруй дагагчтай болоод амжжээ.

 

Buro.Mongolia

2017-03-15, 08:00

  • Зураг: