Snapchat-ын шинэ фильтр хүйсээ сольж, хүүхэд насанд очих боломжийг олгож байна

Нохойн чих аль хэдийнэ хоцрогдсон

Хэдхэн хоногийн өмнө Snapchat апп зураг ба видеонд зориулсан шинэ төрлийн фильтрүүд танилцуулсан билээ. Хүйс сольдог, хүүхэд болгодог фильтрүүд цахим ертөнцөд жинхэнэ шуугиан тарьж байна. Жишээ нь уг фильтр нь эмэгтэй хүний дүрд хувирах хүсэлтэй эрчүүдэд үс ургуулж, нүүрний төрхийг зөөллөж, бага зэргийн будалт хийх болно. Хамгийн гол нь энэхүү алгоритм нь хүмүүсийн шинэ төрхийг үнэхээр бодитой харагдуулж байгаа юм.

Why Snapchat, why? #catfish pic.twitter.com/b8nr30C0LX

— Nev Schulman (@NevSchulman) May 12, 2019

Umm why did Snapchat turn me into @joejonas? It’s our brows? pic.twitter.com/OlXgiRL5va

— Miley Ray Cyrus (@MileyCyrus) May 12, 2019

Сонирхолтой нь хэрэглэгчид хүйс сольдог фильтрийг ашиглан олон нийтийн сүлжээнд шинэ хуудас нээн олон зуун дагагчтай болж мөн дур булаам бүсгүй эсвэл залуугийн зургийг найз нөхдөдөө илгээж, тоглоом шоглоом хийж байна. Та ч гэсэн Snapchat-ын хөгжилтэй шинэ фильтрүүдийг туршаад үзээрэй.

Buro.Mongolia

2019-05-14, 10:00