Та өдөрт хэдэн удаа идэвхигүй тамхи татсанаа мэдэх үү?

Shit! I Smoke апп-ийг iOS болон Android утсууд дээр татах боломжтой

Та өдөрт хэдэн удаа идэвхигүй тамхи татсанаа мэдэх үү? Дизайнер Марсело Коэльо болон апп хөгжүүлэгч Амари Мартини нар хамтран амьсгалж буй агаараараа дамжуулан хэдэн удаа "идэвхигүй тамхи" татсанаа мэдэх боломжтой апп танилцууллаа.

Тус апп-ыг Калифорнийн их сургуулийн профессор Ричард Маллерийн судалгаан дээр суурилан бүтээжээ. Судалгаанд, агаарын нэг шоо метрт 22 микрограмм хүртэлх PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор агуулагдах нь нэг ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хөнөөлтэй байдаг байна. Тэгвэл том хотын оршин суугчид идэвхигүй байдлаар өдөрт 20 хүртэлх тооны тамхи татдаг болохыг тус судалгаа харуулж байгаа юм.

Апп таны байршил дахь агаарын чанарын мэдээг боловсруулж хэдэн тамхи татсантай тэнцэх агаараар амьсгалж байгааг харуулдаг байна. S***! I smoke аппыг App store болон Playstore-оос татах боломжтой.

Buro.Mongolia

2018-05-04, 11:51

  • Зураг: