Гэрээ тохижуулахад тань бүтээлч санаа өгөх 10 Instagram хуудас

Гэрээ тохижуулахаасаа өмнө эдгээр хуудаснуудыг дагаарай

@benjaminvandiver | Benjamin Vandiver 

 

Нэшвиллийн дизайнер Бенжамин Вандаверийн үйлчлүүлэгчид дунд Хейден Панетьер, Kings of Leon хамтлагийн бөмбөрчин Натан Фоллоуилл зэрэг алдартнууд багтдаг. Түүний төслүүдээс энгийн хэв загвартай тавилгуудыг хооронд нь хослуулан таатай, тухтай орчинг хэрхэн бий болгохыг олж мэдээрэй.

 

@scandinavianhomes | Scandinavian Homes

Хамгийн шилдэг скандинав интерьерийн шийдлүүдийг уг хуудаснаас олж хараарай.

 

@homepolish | Homepolish

Homepolish хуудаснаас минимал, контемпорари, арт деко гээд төрөл бүрийн интерьер засал, декорын санаануудыг авах боломжтой.

 

@anthropologie | Anthropologie

 

Anthropologie нь Их Британийн гэр ахуйн хэрэгсэл, чимэглэл зардаг брэнд хэдий ч Instagram хуудсандаа гэрээ хэрхэн гоёмсог байдлаар тохижуулах, чимэглэх тухай олон төрлийн санаануудыг нийтэлдэг билээ.

 

@archdigest | Architectural Digest

Архитектур, интерьер дизайны шилдэг сэтгүүлүүдийн нэг болох Architectural Digest-ийн хуудсыг дагаснаар сүүлийн үеийн трэндүүдтэй цаг алдалгүй танилцах боломжтой.

 

@plantsindecor | Plants In Décor 

Тасалгааны ургамлыг ашиглан гэртээ таатай мэдрэмж төрүүлэх, гоёмсог орчин бүрдүүлэхийг хүсвэл @plantsindecor хуудаснаас бүтээлч санаа аваарай.

 

@interiormilk | Interior Milk

 

Энгийн зүйлийг таашаадаг минималист хүмүүст хамгийн тохиромжтой.

 

@interiorhints | Interior Hints 

900 мянга гаруй дагагчтай Interior Hints хуудсанд цаг тутам нүд баясгаж, бүтээлч сэдэл төрүүлэх зургууд нийтлэгддэг билээ. Магадгүй интерьерийн чиглэлийн хамгийн шилдэг Instagram хуудсаар нэрлэж болох юм.

 

@themodernhouse | The Modern House

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах хамгийн гоёмсог интерьерийн шийдэлтэй орон сууц, барилга байгууламжуудын зургийг нийтлэгч.

 

@urbanwalls | Urbanwalls

Ханын цаас гэдэг интерьер заслыг тодотгож өгөх үүрэгтэй чухал зүйлсийн нэг билээ. Гэрээ шинээр тохижуулахдаа ямар ханын цаас сонгохоо хараахан шийдээгүй бол @urbanwalls танд тусална гэдэгт итгэлтэй байна.

 

Buro.Mongolia

2019-01-15, 15:17