Instagram-д бүтээлч "story" xийхэд туслах 5 апп

Шилдэг аппууд

Доорх аппуудын тусламжтайгаар Instagram-ийн "stories" хэсгээ загварын блоггерууд шиг хөтлөөрэй.

Unfold

Unfold аппын тусламжтайгаар яг л загварын сэтгүүл мэт харагдаx "story" бүтээх боломжтой. Таны түүхийг бүтээлчээр өгүүлэх энэхүү аппд 15 төрлийн дизайн үнэгүй дагалдах ба ердөө 1-2 ам.доллараар нэмэлт дизайны сет худалдаж авах боломжтой. Түүнчлэн Unfold аппын албан ёсны Instagram хуудсыг дагаж, "story" хийх бүтээлч санаа аваарай.

Татах: App store | Playstore

Hypetype

Хэрэв та "stories" хэсгээрээ дамжуулан онч үг түгээхийг хүсдэг бол Hypetype танд хамгийн тохирсон апп байх болно. Зураг болон видео бичлэг дээр анимэйшн хэлбэрээр текст оруулахаас гадна дуртай хөгжмөө эгшиглүүлэх боломжтой.

Татах: App store | Playstore

Canva

Хэрэв та Instagram олон нийтийг сүлжээг ашиглан бизнес эрхэлдэг бол Canva аппыг татаж авахыг санал болгож байна. Canva аппын тусламжтайгаар хямдрал, урамшууллын тухай мэдээллийг бүтээлч, сонирхолтой байдлаар хэрэглэгчиддээ хүргэх боломжтой.

Татах: App store | Playstore

Huji Cam

Эмили Ратаковски, Милли Бобби Браун нарын хэрэглэх дуртай аппаар шалгарсан Huji Cam-ийн тусламжтайгаар зургандаа 1980-аад оныг санагдуулам ретро уур амьсгал оруулаарай.

Татах: App store | Playstore

Preview

Хамгийн эцэст нь санал болгох энэхүү апп зураг, бичлэг янзалдаггүй ч зургуудыг тань нийтлэх цагийг төлөвлөж, Instagram хуудсыг тань цэгцтэй байлгахад туслах болно.

Татах: App store | Playstore

 

 

Buro.Mongolia

2018-08-24, 10:38