Samsung 2000-аад оны үед моод болж байсан дэлгэгддэг утас худалдаанд гаргалаа

Galaxy Folder 2

Samsung компани шинэ загварын гар утас бүтээлээ. Galaxy Folder 2 гэх энэхүү гар утас нь 2000-аад онд моодонд орж байсан дэлгэгддэг загвартай юм. Samsung тус загварыг орчин үеийн утас ашиглаж дасаагүй эсвэл энгийн гар утас хэрэглэхийг илүүд үздэг ахмад үеийнхэнд зориулан гаргажээ.

Galaxy Folder 2 утас хар, мөнгөлөг, хүрэн гэсэн гурван өнгийн сонголттой бөгөөд Android 6.0 үйлдлийн систем, хоёр гигабайт багтаамжтай аж. Гар утасны багтаамжийг microSD картын тусламжтайгаар 259 гигабайт хүртэл ихэсгэж болно. Мөн энэхүү төхөөрөмж нь тус бүрдээ найм ба таван мегапикселийн хоёр камертай юм.

Galaxy Folder 2 загварыг анх 2016 онд танилцуулсан ч Samsung компани дөнгөж одоо л худалдаанд гаргаж байна. Энэхүү дэлгэгддэг утас нь Өмнөд Солонгосын дэлгүүрүүдэд 260 доллараар үнэлэгджээ.

Buro.Mongolia

2017-06-25, 13:00

  • Зураг: