Наоми Кэмпбелл шинэ сүрчигээ танилцууллаа

Private

Супер модель шинэ сүрчигнийхээ сурталчилгаанд өөрөө оролцлоо

Private нэртэй шинэ сүрчгийг загвар өмсөгч бүсгүй өөрийн залуу насандаа, бүр илүү тодруулбал ажил мэргэжлийнхээ гарааг эхлэж байсан үедээ зориулсан ажээ. Анх залуу Наомиг 15 настай байхад нь Лондонгийн Ковент-Гарденд загварын төлөөлөгч олж харж, түүнийг загварын салбарт оруулсан юм.

Жимсний аястай энэхүү сүрчгийн найрлагад бэрсүүт жүрж, лийр, тоор, сарнай, ванилин болон мускус оржээ. Мөн тус сүрчигтэй хамт арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч байгаа гэнэ. Наомигийн энэ удаагийн сүрчиг түүний өмнө гаргасан Wild Pearl, Winter Kiss, At Night, Queen of Gold зэрэг үнэртнүүдтэй ижил загварын савлагаатай гарсан байгаа.

Ө.Тодгэрэл

2015-10-12, 18:00

  • Зураг: