Баярын уур амьсгалтай нүүр будалтын санаанууд

Танд аль нь таалагдаж байна?

Хүссэн төрхөө зоригтойгоор бүрдүүлэх боломжтой баярын өдрүүд ирлээ. Бүсгүй та жилд ховорхон олддог энэ боломжийг бүрэн утгаар нь ашиглаж, шинэ жилийн үдэшлэгүүд дээр бусдаас өвөрмөц нүүр будалт хийгээрэй. Энэ нь бидний хувьд очир эрдэнэ шиг гялалзах үе юм шүү!

1. Улаан уруулын будаг

Шинэхэн бас эрүүл арьстай хослуулсан тод улаан өнгийн уруулын будаг нь таныг хормын зуур дэгжин харагдуулна. Нүүрнийхээ бусад хэсгийг аль болох минимал үлдээгээрэй.

2. Байгалийн гоо үзэсгэлэн

Сүүлийн үед дэлгэрч буй будаггүй трендийг баярын уур амьсгалд оруулахыг хүсвэл хөмсгөө дүүргэж, сормуусаа тодруулж, nude өнгийн матт уруулын будаг түрхэж, арьсаа гэрэлтсэн бас шинэхэн харагдуулаарай.

3. Шөнө дундын гялалзсан тэнгэр

Бор өнгийн нүдийг цэнхэр нүдний тень тодруулж өгдөг гэж мэргэжлийн нүүр хувиргагчид үргэлж хэлдэг.

4. Гялалзсан мууран нүд

Муур хэлбэрийн контур будалтыг шинэ хувилбарт оруулж, контурыг гялалзсан саагаар бүрхэж өгөөрэй. Энэ нь хялбар бөгөөд өвөрмөц шийдэл юм шүү.

5. Түнэр харанхуйн хатан хаан

Баярын өдрүүдэд заавал ямар нэгэн гялалзсан, эсвэл гэгээлэг нүүр будалт хийх ёстой гэсэн дүрэм байхгүй. Тиймээс намар-өвлийн улиралд тренд болсон гүн хүрэн өнгийн уруулын будаг сонгож, өөрийгөө шинэ өнцгөөс харуулаарай.

6. Доод зовхины мууран нүд

Сонгодог мууран нүдийг түр мартаж, дээд биш доод зовхиндоо зузаан контур тавьж, смоки хэв маягт оруулан уусгаарай.

7. Диско зовхи

Дээд зовхио гялалзсан пигментээр бүрхэж, нүүрнийхээ бусад хэсгийг минимал үлдээснээр та диско нүдний будалтыг гаргаж авах болно. 1970-аад оны диско эрин үе, Студио 54-ийн моод эргэн ирэх болсон энэ үед та үнэхээр загварлаг харагдана шүү.

8. Хүүхэлдэйн дэрэвгэр нүд

Хүүхэлдэйн нүдийг хэрэгжүүлэхийн тулд хиймэл сормуус зүүж, дээд зовхио гүн давхраатай мэт харагдуулах аргаар будаж, хөмсгөө дүүргэж, өтгөн харагдуулах хэрэгтэй. Энэ будалтыг хийхдээ хацар ба уруулаа минимал үлдээхийг зөвлөх байна.

9. Сонгодог смоки нүд

Сонгодог маягийн, хар-саарал өнгийн смоки будалт ямар ч үдэшлэгт тохиромжтой, хамгийн аюулгүй сонголт юм.

10. Эртний Холливүүдын дэгжин бүсгүй

Гялалзсан эффекттэй хүрэн улаан өнгийн уруулын будаг бүсгүй хүн бүрийг эмэгтэйлэг, дэгжин бас тансаг харагдуулдаг.

Ө.Тодгэрэл

2016-12-13, 18:00