Энэ зуны маникюрын тренд: Цэлцгэнүүр, микро френч, гялалзсан ваниль болон бусад

Минимал хэв маяг давамгайлж байна

ЦЭЛЦЭГНҮҮРЭН ХУМС

Энэ төрлийн будалтыг харахад шууд л амттай жимсний дессерт төсөөлөгдөнө. Цэлцгэнүүрэн хумсыг бүтээхийн тулд төрөл бүрийн өнгийн туяатай нэвт гэрэлтдэг шингэн бүтэцтэй будаг ашигладаг бөгөөд Cirque Colors, Butter London, ILNP зэрэг брэндүүд тус чиг хандлагад зориулан jelly төрлийн будгийн тусгай цуглуулгаа гаргаад байгаа юм.





@polished_yogi

ЦЭЦГЭН ХЭЭ

2023 онд ямар хээ хамгийн өндөр эрэлттэй байгаа вэ? Хариулт нь мэдээж цэцгэн хээ. Цэцэгт умбасан зураглал нь загварын шоуны тайзнаас эхлэн маникюрын ертөнцөд хүртэл орж ирсэн бөгөөд 2010-аад онд хийдэг байсан улиг болсон загварууд мартагдаж артистууд илүү минимал өнгө аястай шинэлэг хувилбарыг санал болгож байна.







"ДАРУУ ТАНСАГ" ХУМС

Quiet luxury буюу даруу тансаг хэв маяг бол гоо сайхан, загварын салбарт түүчээлж буй бас нэгэн чиг хандлага билээ. Загварын салбарт үүгээр ямар ч өө сэвгүй, ширхэг ч оёдлын алдаагүй, минимал бөгөөд цэмцгэр хувцсыг ойлгодог бол маникюр дээр ч гэсэн ялгаагүй юм.

Даруу тансаг маникюрыг бий болгоход хумс арчилгааны үе шат хамгийн чухал үр нөлөөтэй. Таны хумс эрүүл, жигд өнгөтэй, мөн хэт урт, бас хэт богино биш байх хэрэгтэй. Сууриа сайтар бэлдсэний дараа тоорын ягаан, бүдэг шаргал, сүүн цагаан зэрэг өнгөөр будан quiet luxury маникюраа бүтээгээрэй.


@harrietwestmoreland
@matejanova


@overglowedit
@matejanova

ГЯЛАЛЗСАН ВАНИЛЬ

Glazed donut буюу элсэн чихрээр бүрсэн пончик мэт яг л шил шиг гөлгөр гадаргуутай маникюр өнгөрсөн улиралд эрчээ аваад байсан. Тэгвэл энэ удаа гадаргуу нь яг ижил гялалздаг атлаа суурь нь ванилийн өнгөтэй будалт чиг хандлага болоод байна.




@heygreatnails

МИКРО ФРЕНЧ

Илүү, эсвэл дутуу зүйлгүй даруухан маникюр сонирхдог хүмүүст классик френч будалтын нарийсгасан стилийг санал болгоё. Ингэхдээ та өөрийн сонирхолд нийцсэн өнгө, хээгээр френч будалтаа хийлгэх боломжтой.


@amyle.nails
@the_gelbottle_inc


@glosslab

Buro.Mongolia

2023-06-29, 16:01