Taschen дэлхийн шилдэг дээврүүдийн зурагтай ном гаргалаа

Орчин үеийн хотуудын

Архитектурын олон ном бичсэн Филипп Жодидио энэ удаад хот гэдэг ойлголтыг арай өөр өнцгөөс буюу дээрээс нь харуулахыг хичээжээ. Тэрээр энэхүү номондоо Осло, Хонг Конг, Сидней, Чикаго болон бусад томоохон хотууд барилгуудын дээврийн талбайг хэрхэн ашигласан байгааг үзүүлсэн байна. "Urban Rooftops: Islands in the Sky" номонд орчин үеийн хотуудын барилгын усан сан, ресторан, ногоон байгууламж, террас, теннисний талбайтай шилдэг дээврүүд багтсан байгаа. Эдгээр дээврүүдээс японы архитектор Тоео Итогийн төсөл хамгийн их анхаарал татлаа. Тэрээр Сингапурын CapitaGreen барилгын дээвэр дээр цэцгэн хэлбэртэй байгууламжийг барьсан юм. Энэхүү байгууламж нь үнэн хэрэгтээ барилгыг тэр чигт нь сэрүүцүүлэх зориулалттай агааржуулагч юм байна.

"Urban Rooftops: Islands in the Sky" ном 2017 оны нэгдүгээр сарын 10-нд £ 44,99 үнэтэйгээр худалдаанд гарна.

Buro.Mongolia

2016-11-24, 08:00

  • Зураг: