Канны кино наадмын нээлтийн ёслол болж өнгөрлөө

Улаан хивс

Хэдхэн цагийн өмнө Францын Номин эрэгт Европ дахь хамгийн нөлөө бүхий олон улсын кино наадам эхэллээ. Тиймээс бид ирэх арав хоногийн турш зөвхөн киноны нээлт төдийгүй, олон янзын үдэшлэг болон одуудын гоёлыг хэлэлцэх болно. Харин одоо Канны кино наадмын нээлтийн ёслолд зочид юу өмссөнийг эндээс хараарай

Энэ жилийн 69 дэх Канны кино наадмыг Вуди Аллены Café Society кино нээж байгаа. Киноны гол дүрд Кристен Стюарт, Блейк Лайвли болон Жесси Айзенберг нар тоглосон бөгөөд Аллены хувьд Канны кино наадмыг гурав дах удаагаа нээж байгаа юм. Харин кино наадмын тэмцээний хөтөлбөрт бусад олон "хүнд жин"-гийн найруулагчид өрсөлдөж байгаа билээ. Энэ жил "Golden Palm" шагналд Педро Альмодовар, Ксавье Долан, Оливье Ассайас болон Дарденны ах дүүс нэр дэвшсэн. Түүнчлэн Канны кино наадмын гол хөтөлбөрт нийт 21 кино танилцуулагдах болно.

Нэр дэвшигчдийн бүтээлүүдийг Австралийн найруулагч Жорж Миллерээр ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүн шүүхээр болсон билээ. Сонирхуулахад, Жорж Миллерын "Mad Max: Fury Road" кино нь Оскарын 88 дах шагнал гардуулах ёслол дээр хэд, хэдэн шагнал хүртэж шуугиан тарьсан. Харин тэр өөрөө энэ жил шуугианы эзнийг тодруулах чухал үүргийг гүйцэтгэх болно. Үүнээс гадна шүүгчдийн бүрэлдэхүүнд Кирстен Данст Валерия Голино, Ванесса Паради, найруулагч Арно Деплешен, Ласло Немеш болон Ираны продюсер Катает Шахаби нар багтсан байгаа.

Жулианна Мур
Кирстен Данст
Кристен Стюарт
Блейк Лайвли
Фаваз Груози & Белла Хадид
Виктория Бэкхем
Анна Кендрик & Жастин Тимберлэйк
Жессика Честейн & Венсан Линдон
Наоми Уоттс
Ванесса Паради
Бьянка Балти
Даутцен Крез
Сьюзен Сарандон
Лили Дональдсон
Каролин Де Мегрэ
Ева Лонгория
Фредерик Бель
Эмилия Шуле
Паоло & Даниэла Соррентино

Buro.Mongolia

2016-05-12, 09:00

  • Зураг: