Хайх

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй

Нью-Йорк, Лондон, Милан, Парис хотуудын загварын долоо хоногийн онцлох чиг хандлага

Text: Ж.Булган


Ирэх өвлийн хувцас загварын долоо хоногийн буухиа хоёрдугаар сараас эхэлж гуравдугаар сарыг дуустал үргэлжилнэ, хуваарийн дагуу Нью-Йорк хот түүчээлэн цаашлаад Милан, Лондоны загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж түүний дараачаар Парис хотын намар-өвлийн загварын шоунууд эхэлж Saint Laurent, Balmain, Dior тэргүүтэй брэндүүд загваруудаа танилцууллаа.

Balenciaga брэнд шинэ бүтээлч захирлын уран сэтгэмжээр хуучны загваруудаа шинэчлэн авчирсан шиг, Gucci брэнд өвлийн загваруудаа танилцуулахдаа Tom Ford-ын зохиосон бүтээлүүдийг дахин загварчилж, Кейт Мосс тус шоуг үдшийн даашинзтайгаар хаасан билээ. Ингээд уншигчдадаа Нью-Йорк, Милан, Лондон, Парис хотуудад болж өнгөрсөн загварын долоо хоногийн онцлох  чиг хандлагуудыг эмхэтгэн хүргэж байна.


ТҮРҮҮТЭЙ ОЙМС

Өнгөрсөн жил Miu Miu брэнд оймсыг углааш болон ботинктой хослуулах загварыг танилцуулсан бол энэ жил Мария Грация Кьюригээр ахлуулсан Fendi мөн шагай давсан оймсыг чухалчиллаа. Өөр бусад брэндүүд ч энэхүү санааг өөрсдийнхөөрөө танилцуулсан нь магад дараагийн хотууд ч уг загварыг онцлох магадлалтай байна.


НЭГ ӨНГӨӨР ДАГНАХ НЬ

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 8)
Dolce & Gabbana Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 9)
Gucci Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 10)
Prada Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 11)
Roberto Cavalli Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 12)
Burberry Fall 2026

1990-ээд оны цулгуй хувцаслалт эргэн ирлээ. Нэг талаараа энэ бол хамгийн амархан шийдэл. Нөгөөтээгүүр нэг өнгө дагнаж хувцаслах нь классик дүр төрхийг цогцлоодог. Ирэх өвөл дизайнерууд хар өнгийг суурь өнгөөр сонгож, савхин хүрмээс авхуулаад 2000-аад оны минимал загваруудыг дахин шинэчилж, илүү готик хэм маяг руу загварчиллаа.


ЖИЙНС

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 13)
Diesel Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 14)
Dolce & Gabbana Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 15)
Gucci Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 16)
MSGM Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 17)
Erdem Fall 2026

Энэ зун шарваар өмд өмсөх хэрэгтэйг загварын мэргэжилтнүүд уриалсан бол ирэх өвөл сул загвартай жийнс дахин тренд болох төлөвтэй байна. Жийнсний эсгүүр олон янз байдаг ч baggy хэлбэрийн деним жийнс таны энэ жилийн сонголт байх нь гарцаагүй. Тод өнгийн жийнснээс илүүтэй усан цэнхэр өнгийн деним даавуугаар урласан өмд ирэх өвлийн голлох трендээр онцлогдож байгааг хүлээн авна уу.


МАШ ЭНГИЙН НООСОН ЦАМЦ

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 18)
Giorgio Armani Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 19)
Tory Burch Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 20)
Moschino Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 21)
MSGM Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 22)
Prada Fall 2026

2026 онд ноосон цамцны загвар илүүдэл хэтрүүлгээс татгалзаж энгийн эсгүүр, зөөлөн өнгөөр тодорхойлогдож байна. Биед эвтэйхэн, зөөлөн материал нь тансаг байдлыг илэрхийлэхээс илүүтэй, өдөр тутмын хувцаслалтад гол байр суурь эзэлдэг. Энгийн ноосон цамц бол тренд бус, удаан хэрэглэгдэх хэв маяг гэдэгт бид бүгд санал нэгдэх биз ээ.


МИНИМАЛ ХАР ПАЛЬТО

Өвлийн улиралд өөрийгөө ямар загварлаг нэгэн болохоо харуулдаг чухал сонголт бол пальто юм. Тэр дундаа хар өнгийн пальто хамгийн олон давтамжтайгаар танилцуулагдаж, шулуун оноотой хөлийн шагай хүртэл урт хормойтой пальтог олон брэндүүд онцоллоо.

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 23)
Dolce & Gabbana Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 24)
Bottega Veneta Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 25)
Moschino Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 26)
Dries Van Noten Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 27)
Balmain Fall 2026

1920-ИОД ОНЫ ЖАЗЗ

Шарлестон урсгал, Агуу Гетсби номын гол дүрийн бүсгүйчүүдийн даашинз ирэх өвөл эргэн ирэх хандлагатай байна. Тэр дундаа бүсэлхийнээс доош товчилсон гадуур хувцсыг бид мартаж болохгүй. Эмэгтэйлэг хэр нь этгээд хувцаслалт мэт харагдах энэхүү хувцаслалт жазз хөгжимтэй салшгүй холбоотой.

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 28)
Ferragamo Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 29)
Dior Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 30)
Saint Laurent Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 31)
Ulla Johnson Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 32)
Jacquemus Fall 2026

ПОНЧО

Өвлийн улиралд таны шүүгээнд байх ёстой хувцаснуудын нэг бол пончо. Ханцуйгүй, богино нөмрөг мэт энэхүү загвар зуун дамнасан түүхтэй билээ. Олон улсын соёлд ахуйн хэрэглээнд хамгийн хялбар, дулаан байх хэрэглээгээр танигдсан пончо өдгөө ажил хэрэгч хувцаслалтын хэв маягт хүртэл тооцогддог.

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 33)
Tod's Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 34)
Tod's Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 35)
Moschino Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 36)
Ermanno Scervino Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 37)
Anteprima Fall 2026

УХААЛАГ СПОРТ ЗАГВАРЧИЛГАА

Өвлийн Олимпын наадмаас урам зориг авсан загварын орднууд бий. Тэр дундаа Dsquared2 брэнд хамгийн содон спорт хэв маягийн цуглуулгаа танилцуулсан. Спорт хэв маягийг тэргүүн сэдвээ болгодог Onitsuka Tiger илүү эмэгтэйлэг загвар луу шилжиж байгаа бол, Францын кутюрист ноён Жан Пол Галтиерийн байгуулсан брэнд харин спорт хэв маяг руу шилжлээ.

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 38)
Moncler Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 39)
Dsquared2 Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 40)
Jean Paul Gaultier Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 41)
Onitsuka Tiger Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 42)
Junya Watanabe Fall 2026

НЭВТ ХАРАГДАХ ТОРОН МАТЕРИАЛ

Өвлийн улиралд дизайнерууд торон материалыг онцолж байна. Зуны загварт түлхүү ажиглагддаг торон материал өвлийн загваруудад буусан нь нэг талаараа тун хачирхалтай. Гэвч нэхий дээл, үслэг эдлэлээс цухуйх торон цамц яагаад байж болохгүй гэж. Өвлийн загварт торон материалын эзлэх байр суурь жилээс жилд нэмэгдсээр байгааг олон улсын бүхий л загварын редакторууд онцолж байна.

Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 43)
Dolce & Gabbana Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 44)
Dior Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 45)
Fendi Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 46)
Saint Laurent Fall 2026
Ирэх намар-өвлийн загваруудтай танилцахуй (фото 47)
Tom Ford Fall 2026

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх