"Алтан Бөмбөрцөг 2020" шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

77 дах удаагийн ёслолын эргэн тойронд

Анх удаа Ази жүжигчин шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин болж, Хоакин Феникс Жокерын дүрээр хүртэх ёстой шагналаа хүртэж, "1917" кино маш том ялалт байгууллаа

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотноо 2020 оны Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, ялагчдаа тодрууллаа. Кино найруулагч Сэм Мендес магадгүй энэ үдшийн хамгийн аз жаргалтай хүн байсан гэдэгт итгэлтэй байна. Тодруулбал тэрээр "шилдэг найруулагч" шагналыг хүртсэн бол түүний бүтээсэн Дэлхийн нэгдүгээр дайны тухай өгүүлэх "1917" нэртэй бүтээл "шилдэг утга уянгын кино" болсон юм.

Мөн энэ үдэш Квентин Тарантиногийн бүтээсэн "Once Upon a Time in Hollywood" кино хэд, хэдэн шагнал хүртжээ. Тухайлбал тус кино нь "шилдэг инээдмийн кино", "шилдэг кино зохиол" номинацад ялалт байгуулсан бол жүжигчин Брэд Питт "шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон байна.

Харин Хоакин Феникс мэргэжилтнүүд болон үзэгчдийн таамаглаж байсанчлан "Joker" киногоороо "утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин"-р шалгарчээ. Түүнээс гадна жүжигчин Awkwafina "The Farewell" киногоороо "мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэнээр бүрэн хэмжээний киноны төрөлд эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал авсан анхны Ази гаралтай жүжигчин болж түүхэнд бичигдлээ. Шагнал хүртсэн жүжигчдийг үргэлжлүүлэн дурдвал энэ үдэш Том Хэнкс кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Сесиль Б. ДеМиллийн нэрэмжит хүндэт шагналын эзэн болсон юм.

Телевизийн салбарын хувьд бүх зүйл таамаглаж байснаар өнгөрлөө. Энэ үдэш "Succession", "Chernobyl", "Fleabag" цувралууд ялалт байгуулсан бол Оливия Колман (The Crown), Фиби Уоллер-Бридж (Fleabag), Брайан Кокс (Succession) зэрэг жүжигчид өөрсдийн бүтээсэн дүрүүдээрээ шилдгүүд нь болж чадлаа. Харин одоо ялагчдын бүрэн жагсаалттай танилцацгаая.

Шилдэг утга уянгын кино - "1917"

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино - "Once Upon a Time in Hollywood"

Шилдэг кино найруулагч - Сэм Мендес (1917)

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин - Хоакин Феникс (Joker)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Брэд Питт (Once Upon a Time in Hollywood)

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Рене Зеллвегер (Judy)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин - Лора Дерн (Marriage Story)

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин - Тэрон Эжертон (Rocketman)

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Awkwafina (The Farewell)

Шилдэг кино зохиол - Квентин Тарантино (Once Upon a Time in Hollywood)

Шилдэг гадаад кино - "Parasite"

Шилдэг анимэйшн кино - "Missing Link"

Шилдэг хөгжмийн зохиол - "Joker", Хильдур Гуднадоуттир

Шилдэг дуу - "(I'm Gonna) Love Me Again" (Rocketman)

Шилдэг утга уянгын цуврал - "Succession"

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал - "Fleabag"

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Брайан Кокс (Succession)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин - Оливия Колман (The Crown)

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин - Фиби Уоллер-Бридж (Fleabag)

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Рами Юсеф (Ramy)

Шилдэг богино цуврал - "Chernobyl"

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Стеллан Скарсгард (Chernobyl)

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин - Патриша Аркетт (The Act)

Buro.Mongolia

2020-01-06, 15:00

  • Зураг: Greg Williams