Lorde-ын шинэ гурван дууг сонсоцгооё

Sober, Homemade Dynamite, Melodrama

Дуучин Lorde-ын "Melodrama" гэх нэртэй хоёр дах студийн цомог ирэх зургаадугаар сарын 16-нд нээлтээ хийнэ. Тэрээр энэхүү шинэ цомогт багтсан шинэ гурван дууг анх удаа тайзан дээр амьдаар дуулсан байна. Lorde хоёр хоногийн өмнө Калифорни мужийн Пионертаун дахь тоглолтын үеэр "Sober", "Melodrama" гэх нэртэй хоёр шинэ дуугаа танилцуулсан юм. Тэгвэл өчигдөр дуучин бүсгүй "Coachella 2017" хөгжмийн наадмын тайзнаа "Homemade Dynamite" гэдэг цоо шинэ дуугаа дуулжээ.

Сануулж хэлэхэд дуучин Lorde ирэх ням гарагт Coachella хөгжмийн наадмын тайзнаа дахин дуулах болно. 

 

 

Г.Тэмүүлэн

2017-04-18, 13:00

  • Зураг: