BURO. Playlist: Love Story цувралын ​​1990-ээд оны хит дуунууд

Love Story: John F.Kennedy Jr and Carolyn Bessette цувралын эхний ангиуд цацагдсан даруй 1990-ээд оны минимал хувцаслалт шуугиан тарьж, энгийн хэр нь чамин хувцаслалтыг сонирхох хайлт дунджаар 40-60 хувиар өссөн байна. Брэндийн таних тэмдэг, логоноос зайлсхийж, одоог хэр нь үлгэр жишээ болж буй Каролин Бессетт Кеннедигийн нэрийн хуудас болсон үсний даруулга, шулуун жийнсэн өмд болон минимал хар даашинзны хайлт зарим платформ дээр 80%-аас дээш өсөлт үзүүлжээ.

Шинэ ангиудыг тэсэн ядан хүлээх үзэгчид киноны загвараас гадна анги бүр дээр яг тэр агшныг төгс тодотгож буй “дууны сонголт”-уудыг онцлохгүй байхын аргагүйг мөн дурдаж буй. Жон Ф. Кеннеди Жуниорын дүр анхны болзоон дээр "Sade-д дургүй хүн байна гэж үү?" хэмээн хэлж үзэгчдийн хайрыг татсантай адил Slowdive, Radiohead, Portishead-ээр эхлэх киноны плейлистийг хэдийнээ 10,000 гаруй сонсогчид Spotify платформ дээр хадгалаад амжжээ.

Халуун асфальт, кофены үнэр болон зам доогуур хонгилын чийглэг үнэр холилдсон гудамжаар шар таксинуудын дуут дохио, метроны замаас гарах төмөр замын нүргээн сонсогдсон Нью-Йорк хотын эрх чөлөө, бүтээлч байдлын оргил үе 1990-ээд онд гудамжаар алхах адил мэдрэмжийг эл плейлист өгүүлнэ.

М. Анухатан

2026-03-19, 09:52