Архинд донтсон гүнжийн тухай өгүүлэх “Disenchantment” цувралын трейлер цацагдлаа

“The Simpsons”, “Futurama” цувралуудын бүтээгчийн шинэ төсөл

"The Simpsons", "Futurama" цувралын бүтээгч Мэтт Грейнинг 20 жилийн дараа "Disenchantment" нэртэй шинэ төслөө танилцууллаа. Архичин гүнжийн адал явдал, түүний аж төрдөг Dreamland-ийн тухай өгүүлэх энэхүү цувралыг Netflix компанитай хамтран хийж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 17-ноос эхлэн 10 ангитай анхны цуврал цацагдахаар болжээ.

"Энэхүү цувралдаа үхэл, амьдрал, хайр дурлалын болон хэрхэн хөгжилтэй амьдрах тухай өгүүлэх болно" хэмээн цувралын бүтээгч Мэтт Грейнинг хэллээ. Архинд донтсон гүнж Биннд жүжигчин Эбби Жейкобсон, түүний туслах Элфод жүжигчин Нак Факсон дуу оруулжээ. Дашрамд дурдахад, хэвлэлийнхэн "The Simpsons" цувралыг орчин цагийн хамгийн агуу комик бүтээл хэмээн тодорхойлдог билээ.

 

 

 

Buro.Mongolia

2018-06-29, 12:05

  • Зураг: