Дуучин Prince таалал төгсчээ

57 насандаа

Дуу хөгжмийн ертөнцөд 35 жилийн карьер хийж 39 цомог гаргасан дуучин Принс Рожерс Нельсон нас баржээ. Тэрээр Миннесота дахь өөрийн дуу бичлэгийн студидээ амьсгал хураасан байдалтай олдсон байна

Өнгөрсөн долоо хоногт Америкийн алдарт дуучны бие ханиад нь хүндэрсэн байх магадлалтай гэсэн шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж байжээ. Үүнээс болж домогт дуучин маань хэд, хэдэн тоглолтоо хойшлуулахад хүрч байсан аж. Одоогийн байдлаар цагдаа нар түүний үхлийн шалтгааныг олохоор шалгаж байна.

Түүний 1984 онд гаргасан Purple Rain кино нь бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий хөгжмийн кинонд зүй ёсоор тооцогддог юм.

Г.Тэмүүлэн

2016-04-22, 10:00

  • Зураг: