Оскарын сонирхолтой агшнууд: Хачиртай талх, гэнэтийн бэлэг, Мартин Скорсезед үзүүлсэн хүндлэл

92 дах удаагийн ёслолын эргэн тойронд

Энэ жилийн Оскарын шагналтнууд тодорч, үдэшлэг тарсан тул одоо бүгд гүн гүнзгий амьсгал авч ёслолын үеэр тохиосон хамгийн сонирхолтой мөчүүдийг эргэн харах цаг ирлээ.

Хоакин Фениксийн ачаар энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр зөвхөн ургамлын гаралтай хоолоор зочдод үйлчилсэн билээ. Тэгвэл "Once Upon a Time in Hollywood" киноны 10 настай жүжигчин Жулия Баттерс цацагт хяруулын махтай хачиртай талх цүнхлэн ирсэн бөгөөд тэрээр "Би өөр нэг шагнал гардуулах ёслол дээр маш их өлссөн учраас энэ удаад илүү бодлоготой хандахаар шийдсэн. Бас энд байгаа зарим хоол нь надад таалагдаагүй" хэмээн хэлсэн юм.

Жүжигчин Натали Портман Оскарт хүрэлцэн ирэхдээ даашинзынхаа гадуур Dior-ын хар өнгийн нөмрөгөөр гоёсон байв. Гэхдээ энэхүү нөмрөг нь зүгээр ч нэг нөмрөг бус харин илүү гүнзгий утга агуулсан байна. Тодруулал нөмрөгний урд хэсэгт Оскарын шагналд нэр дэвшээгүй ч түүний хувьд дэвших ёстой гэж үзсэн эмэгтэй кино найруулагчдын нэрсийг оёсон байжээ.

Natalie Portman embroidering her coat with all the female directors that weren’t nominated deserves an Oscar on it’s own. #Oscars pic.twitter.com/SUTVdW7z54

— ella (@tearsofgreys) February 10, 2020

Жүжигчин Киану Ривз улаан хивсний ёслолд өөрийн найз бүсгүй Александра Грант биш харин ээжтэйгээ хамт хүрэлцэн ирсэн юм. Алдарт жүжигчний ээж, 76 настай костюм дизайнер Патриша Тэйлор үнэхээр гайхалтай харагдаж байсан учраас зарим хүмүүс түүнийг найз бүсгүй нь хэмээн андуурчээ.

"Little Women" кинонд тоглосон жүжигчин Тимоти Шаламе Марго Роббитой хамт зургаа даруулахыг үнэхээр их хүссэн бололтой.

"A Beautiful Day in the Neighborhood" киногоороо шилдэг туслах дүрийн жүжигчний шагналд нэр дэвшсэн жүжигчин Том Хэнкс ёслолын улаан хивсэн дээр Армийн түрүүчийг суниах челленжэд дууджээ. Тэдний хэн нь ялсан бол?

Брэд Питт анхныхаа Оскарын төлөө урам зоригтойгоор тэмүүлж байна.

EYE- #Oscars pic.twitter.com/XawzyQUkyH

— Vulture (@vulture) February 10, 2020

"Parasite" киногоороо Оскарын наадмаас "шилдэг кино", "шилдэг найруулагч", "шилдэг кино зохиол", "шилдэг гадаад кино" гэсэн дөрвөн шагналыг хүртэж, ёслолын гол баатар болсон Бон Жун Хо хэнээс ч илүү баярлаж, Оскарын шагналуудаараа яг л хүүхэд шиг тоглож байгаа нь хүн бүхний хайрыг татаад байна.

Bong Joon-ho smiling at his award. #Oscars pic.twitter.com/eJW9CzGEf0

— Balvin | Big Boss (@LordBalvin) February 10, 2020

Жүжигчин Майа Рудольф ба Кристен Уиг нарын Оскарын тайзнаа толилуулсан бяцхан үзүүлбэр дуучин Билли Айлишийг маш их гайхшруулсан бололтой. Ямартаа ч түүний нүүрний хувирал цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Billie Eilish reacts to Maya Rudolph and Kristen Wiig's impromptu musical medley #Oscars pic.twitter.com/5qe8MGMGcA

— MTV NEWS (@MTVNEWS) February 10, 2020

Рэппер Эминэм Оскарын наадмын тайзнаа 18 жилийн өмнөх "Lose Yourself" дуугаа дуулж гэнэтийн бэлэг барьсан билээ. Хүрэлцэн ирсэн дийлэнх зочдод түүний үзүүлбэр маш их таалагдсан ч зарим нэг хүмүүст түүний дууны сонголт үнэхээр сонин санагдсан бололтой. Бид алдарт уран бүтээлч яагаад энэ дуугаа дуулах болсныг энд тайлбарласан байгаа.

the reactions to that Eminem performance were so good #Oscars pic.twitter.com/981WiI8mix

— Jarett Wieselman (@JarettSays) February 10, 2020

"Jojo Rabbit" киноны найруулагч Тайка Вайтити "шилдэг кино зохиол" (сэдэвчилсэн) шагналын эзэн болсныг та санаж байгаа биз ээ. Сонирхолтой нь тэрээр өөрийн шагналаа жүжигчин Бри Ларсоны суудлын доор нууж байгааг хэн нэгэн баримтжуулан авсан байна.

<

Кино найруулагч Бон Жун Хо хоёр дах Оскарын шагналаа авсны дараа "Энэ үдэш би уухад бэлэн байна" хэмээн хэлсэн юм. Харин тэрээр гурав дах Оскарын шагналаа хүртсэнийхээ дараа "Би сургуульд байхдаа Мартин Скорсезегийн кинонуудыг судалдаг байсан. Миний хувьд нэр дэвшсэн нь л нэр хүндийн хэрэг байлаа" хэмээн домогт кино найруулагч Мартин Скорсезед хүндлэл үзүүлжээ.

“I’m ready to drink tonight”

Bong Joon-Ho is about to delete a zillion beers after the #Oscars pic.twitter.com/NrXo4Sf3wm

— Barstool Sports (@barstoolsports) February 10, 2020

Bong John-Ho honors Martin Scorsese!! This is beautiful, man. #Oscars pic.twitter.com/OhGQD8ozlb

— Balvin | Big Boss (@LordBalvin) February 10, 2020

Үзэгчид дуучин Билли Айлишийг өөрийнхөө дуунуудаасаа дуулна гэж хүлээж байсан бол тэрээр өөрийн ах Финнеасын хамтаар домогт Beatles хамтлагийн "Yesterday" дууг дуулсан нь илүү зөв сонголт болсон гэж бид үзэж байна.

"Шилдэг дүрсний эффект" номинацад ялсан бүтээлийг муурын костюмтай Жеймс Корден ба Ребел Уилсон нар гардуулжээ. Энэ үйлдлээрээ тэд шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авсан хачирхалтай дүрсний эффекттэй "Cats" мюзикл киног егөөдсөн юм.

Buro.Mongolia

2020-02-11, 16:34

  • Зураг: