Селена Гомес, Хиллари Клинтон, Опра Уинфри нар Time сэтгүүлийн нүүрэнд гарлаа

Бүх зургуудыг iPhone утсаар авчээ

Өнөөдөр Time сэтгүүлийн есдүгээр сарын шинэ дугаар худалдаанд гарна. Time сэтгүүл "Firsts" буюу "Анхдагчид" нэртэй энэхүү дугаартаа саад бэрхшээлийг үл харгалзан, шинэчлэл хийсэн 46 эмэгтэйг онцолсон байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн дунд Селена Гомес, Хиллари Клинтон, Опра Уинфри болон бусад нөлөө бүхий бүсгүйчүүд багтжээ. Энэ удаад Time сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрэнд нэгэн зэрэг 12 эмэгтэйг гаргаснаараа онцлог болж байгаа юм. Мөн үүнээс гадна, тэдний хөргийг Бразил улсын гэрэл зурагчин Луиза Дер iPhone ухаалаг утас ашиглан авсан байна. Хамгийн сонирхолтой нь Time сэтгүүлийн зургийн редактор Кира Поллак энэхүү зураг авалтыг хариуцсан Луиза Дерийг Instagram олон нийтийн сүлжээгээр дамжуулан олжээ.

Time сэтгүүлийн ерөнхий редактор Нэнси Гиббс "Бид энэхүү дугаартаа дэлхийн хамгийн хүчирхэг, алдартай эсвэл чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаагүй. Харин саад бэрхшээл, хил хязгаарыг даван гарч, хүмүүст урам зориг өгсөн эмэгтэйчүүдийн түүхийг харуулж байгаа юм. Миний бодлоор та бүхэн тэдний амжилтанд хүрсэн түүхийг уншаад, эдгээр эмэгтэйчүүдээс өөрийн мэддэг хэн нэгнийг олж харна гэдэгт итгэлтэй байна" гэж ярьжээ.

Buro.Mongolia

2017-09-08, 10:00

  • Зураг: