Оскар 2018: Улаан хивс

Дэлхийн кино урлагийн хамгийн том наадам албан ёсоор эхэллээ

Оскарын наадам буюу Академийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотод Монголын цагаар 09:00 цагт сүр дуулиантайгаар эхлэж, дэлхийн супер одууд Dolby театрт хуран цугларчээ. Энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Оскарын наадмыг Жимми Киммел хоёр дах жилдээ дарааллан хөтөлж байна.

90 дэх удаагийн Оскарын наадам нийт 24 төрөлд шагнал гардуулахаас, Гильермо дель Торогийн "The Shape of Water" кино нийт 13 төрөлд, үүний араас Кристофер Ноланы "Dunkirk" кино найман шагналд, Мартин МакДонагийн "Three Billboards Outside Ebbing, Missouri" кино долоон номинацид өрсөлдөж, энэ жилийн ёслолоос хамгийн олон шагнал хүртэх боломжтой гол бүтээлүүдэд тооцогдож байгаа билээ.

Оскарын наадам нь зөвхөн кино урлаг төдийгүй загварын ертөнцийн хамгийн том "баяр" болсоор ирсэн юм. Алдартнууд Оскарын наадмын улаан хивсэн дээр хэрхэн хувцасласныг дэлхий нийтээрээ маш анхааралтай ажиглаж байдаг. Тиймээс кино наадмын ялагчдын бүрэн жагсаалт гарахаас өмнө оддын улаан хивсний төрхүүдийг хамтдаа харцгаая.

Buro.Mongolia

2018-03-05, 09:00