Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Оньст: Өв уламжлалыг үнэт эдлэлд
Орчин цагт гоёл чимэглэлийн үнэ цэнийг зөвхөн ховор эрдэнийн чулуу, үнэтэй металл дангаараа тодорхойлохоо больж, бүтээлийн цаана орших түүх, соёлын элемент, бэлгэдэлт чанар болон хийц нь тухайн бүтээгдэхүүний бодит өртгийг бүтээдэг болсон билээ. Ийм эрин үед үндэсний өв соёлыг орчин цагийн хэлбэрт буулгаж, өөрсдийн ондоошлоо шинэ цагийн хэлэнд хөрвүүлснээр өнгөрсөн болоод ирээдүйг холбох соёлын их гүүр болох нь дамжиггүй. Тэгвэл үндэсний үнэт эдлэлийн брэнд болох “Оньст” нь энэхүү чиг хандлагын нэгээхэн тод жишээ болж нүүдэлчдийн соёл иргэншлийн оюуны өв “оньслохуйн гүн ухаан”-ыг бүтээгдэхүүнийхээ хийцлэлд шингээснээрээ монгол түмний уламжлалт арга билэг, амьдрах ухааныг орчин цаг болоод ирээдүйн хэрэглэгчдэд загварлагаар хүргэх онцгой нэгэн шийдэл болжээ.
Оньсон холбоос нь монгол гэрийн хана, наадгай, авдар, эмээл, тэрэг, сүмийн дээвэр зэрэгт түлхүү хэрэглэгддэг, хадаас ашиглалгүйгээр эвлүүлэн холбох арга бөгөөд эртний монголчуудын бүтээлч сэтгэхүйг бататган харуулах оюуны их өв мөн билээ. Тиймээс айл гэрийн бат бөх чанар, хайр сэтгэл, хүч чадал, аз жаргалыг хадаасаар хүчлэн хадах бус, оньс мэт эвлэгдэн холбогдохыг бэлгэддэг юм. Оньсон тоглоомын олон жижиг хэсгүүд нарийн арга ухаан, логик дэс дарааллаар угсран бүтдэг шиг хүмүүний амьдрал ч мөн хайр сэтгэл, эв нэгдэл, арга ухаан, хоорондын итгэлцэл, эв хав, хариуцлага зэрэг олон үнэт зүйлсийн харилцан нийлэмжээс мөн бүрэлддэг билээ. Энэхүү нүүдэлчин соёл иргэншлийн гүн ухааныг “Оньст” брэнд өөрсдийн бүтээгдэхүүн болох бөгжний хийц, загварт шингээснээр зөвхөн мутар гялайлгах гоёл чимэглэл бус, үндэсний өв уламжлалыг өөртөө тээн, мөнгөөр үл үнэлэгдэх үнэ цэнийг цогцлоож буй хэрэг билээ.
1985 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэрт зохион бүтээгч З.Түмэн-Өлзий хайр, эв нэгдэл, амьдралын үнэ цэнийг бэлгэдсэн “Оньс” бөгжний загварыг анх бүтээжээ. Энэхүү бүтээл нь 2007 онд оюуны өмчөөр баталгаажсан байна.
Хэдхэн хоногийн өмнө “Оньст” брэнд нь хуримлагч хосууддаа зориулан “Түмэн Өв” нэрт цуглуулгаа гаргажээ. Уг коллекц нь “Өв Эмэгтэй”, “Өв Эрэгтэй” гэх хос бөгжнөөс бүрдэх бөгөөд монгол гэрийн эр, эм бодгалийн бэлгэдлийг бүтээлийнхээ загварт гүн шингээж өгсөн байна. Гал голомтыг бадраагч “Өв Эмэгтэй” бөгж нь айл гэрийн халуун, дулаан уур амьсгал, үр хүүхэд, удмын залгамж чанарыг хадгалан авч явдаг монгол эмэгтэйн чанарыг тулга, тооно, ханаар төлөөлүүлж загварыг нь гаргажээ.Тулга нь айл гэрийн халуун дулаан чанарыг галаар өрдөж буйг, тооно нь тэнгэртэй холбогдох ухааныг, хана нь бат бөх эв нэгдлийг илэрхийлэх аж. Мөн Pt950 платинум болон 18К шар алтыг хослуулан урлаж, F кодын цэвэр, гэрэлтсэн өнгөтэй VS1 кодын өндөр тунгалаг чанартай очир эрдэнийг суулгаж өгчээ. Харин дан Рт950 платинумаар бүтээгдсэн, өлмий бат оршихуйг бүтээгч “Өв Эрэгтэй” бөгж нь эх адаггүй үргэлжлэх алхан хээгээр төлөөлүүлж, үе дамжин үргэлжлэх удам угсаа, түүгээр өвлөгдөн дамжих хүмүүний их өв, үйл хэргийг ерөөн бэлгэдсэн байна. Уг хос бөгжний металл жин нь ойролцоогоор долоогоос арван хоёр грам ба орц нь орох Рт950 платинум нь 95 хувийн цэвэршилттэй, мөнгөлөг цагаан өнгө бүхий, байгалийн нэн ховор үнэт металл бөгөөд үнэ цэн нь цаг хугацааны элэгдэлд өртдөггүйд оршдог. Мөн бөгжин дэх очир эрдэнэ бүрийг гараар тогтоон суулгасан бөгөөд уг ажилбарыг гүйцэтгэхэд урт хугацаа, нарийн чанд эв дүй шаардагддаг тул бүтээлийнхээ үнэ цэнийг улам өсгөдөг байна.
Тус хоёр бөгж дээр үйлчлүүлэгчийн хүсэлтээр эзэмшигчийн нэр, огноо, азын тоо, ургийн овог, хувийн бэлгэдэл зэргийг сийрүүлэн шингээх боломжтой ба “Оньст” брэндийн албан ёсны дардастайгаар бүтээгдэн гарах юм.
ОНЬСТ ҮНЭТ ӨВ
Анх цагийн өвийг тээж,
Мөнх цагийн үйлсийг бэлгэдэж,
Энх цагт ерөөж дахин урлав.
Хаяг: Оюун Ухааны Музейн байр
Утас: 99103009
Instagram: ONIST.finejewelry
Facebook: ONIST Precious Heritage
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар