Бюро 24/7 тойм: Isabel Marant, pre-fall 2017

Өдөр тутмын энгийн хувцаснууд ба ухаалаг загварчлал

Изабель Маран өөрийн цуглуулгадаа үргэлж өдөр тутмын биед эвтэйхэн хувцаснууд оруулж, тэднийг шинэлэг ба ухаалаг байдлаар хослуулдаг уламжлалтай. Pre-fall 2017 улиралд дизайнер том хэмжээтэй свитер, сул эсгүүртэй брюк өмд, цэцгэн хээтэй даашинз ба хүрэм өмсөхийг санал болгож байна. Анх харахад эдгээр хувцаснууд нэлээд энгийн мэт санагдаж болох ч дизайнерын бүрдүүлсэн зоригтой дүр төрх бүрдүүлэлтийн ачаар pre-fall загварууд цоо шинэ өнгө аястай болно. Тодруулбал Изабель даашинзыг хагас гэрэлтэх леггинстэй, брюк өмдийг дорнын аястай пальтотой, мөн оффис маягийн пиджакийг 1980-аад оны диско уур амьсгалтай, гялтганасан леггинстэй хослуулсан байлаа.

Buro.Mongolia

2017-05-19, 08:00

  • Зураг: