Hermès-ийн бүтээлч захирлын Uniqlo-д зориулсан цуглуулга

Uniqlo U

Uniqlo брэнд 2015 оноос эхлэн Францын дизайнер, Hermès-ийн бүтээлч захирал Кристоф Лемертэй хамтран Uniqlo U гэх тусгай цуврал танилцуулж эхэлсэн билээ. Алдарт дизайнерын нарийн мэдрэмж шингэсэн Uniqlo U-гийн загварууд үргэлж олны дунд өндөр эрэлттэй байдаг бөгөөд шинэ цуглуулга гарах бүрдээ маш богино хугацаанд худалдаалагдаж дуусдаг уламжлалтай.

Тэгвэл намар-өвөл 2019 улирлын ээлжит хамтарсан цуглуулга тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Цуглуулгад пастель өнгийн basic футболканууд, трапеци хэлбэрийн жийнсэн өмд, сорочкан цамц, богино өдөн куртка ба өргөн брюк өмд зэрэг загварууд багтжээ. Түүнчлэн энэ удаагийн цуглуулга нь Uniqlo брэндийн хонины ноос ашиглаж эхэлсний 25 жилийн ойн баяртай давхцаж байгаа тул Кристоф энэ үйл явдлыг тохиолдуулан хонины ноосон материалтай цамц, куртка ба майка бүтээсэн байгаа.

Цуглуулга есдүгээр сарын 26-наас эхлэн Uniqlo брэндийн вебсайт дээр худалдаалагдана.

Buro.Mongolia

2019-08-22, 12:00

  • Зураг: