"Streetwear үүрд": Heron Prenston, хавар-зун 2020

Орчин үеийн хүүхдүүдэд зориулсан загварууд

Нью-Йорк хотоос гаралтай залуу дизайнер Херон Престон хавар-зун 2020 улиралд зориулсан шинэ цуглуулгаа Парисын загварын долоо хоногийн үеэр танилцууллаа. Карго өмд, тренч цув мэт даашинз, технологижсон хүрэм, рефлектив материалтай хослол, паска цүнх зэрэг загваруудаас бүрдсэн энэхүү цуглуулгаа "Одоо үеийн хүүхдүүдэд зориуллаа" хэмээн дизайнер тайлбарласан юм. Шинэ цуглуулгыг тэрээр Nike, Levi's, Sami Miro VINTAGE, Tyvek зэрэг олон брэндүүдтэй хамтран бүтээснээрээ онцлог болжээ. Тухайлбал шоуны хамгийн эхэнд гарсан хөвсгөр материалтай пиджакийг материал үйлдвэрлэгч Tyvek брэндтэй хамтарсан бол жийнсэн загваруудыг Levi's брэндтэй хүч нэгтгэн урласан байна.

Дашрамд дурдахад Херон Престон ажлын өмсгөлөөс бүтээлч сэдэл авсан загваруудаараа алдарт гарч байсан ба түүний загваруудыг улбар шар өнгийн шошго болон "Стиль" гэх үгээр хялбар таньж болох билээ. Тэрээр загвар зохион бүтээгчийнхээ гарааг Канье Уэстийн дэргэдээс эхэлж байсан төдийгүй түүний загварууд хамгийн анх NASA-ийнхний тусламжтайгаар сансарт нисэж байсан юм.

 

 

Buro.Mongolia

2019-06-19, 18:19