Ухаалаг загваруудаар баялаг Michael Kors брэндийн шинэ цуглуулга

Намар-өвөл 2020

Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн өндөр хүлээлттэй загварын шоунууд ар араасаа зохион байгуулагдсаар байна. Тэдний нэг болох Michael Kors брэнд намар-өвөл 2020 улиралд зориулан нөмрөг мэт харагдах ноолууран хүрэм, хоолойтой ноосон цамц, үслэг хүрэм, oversize загварын ноосон цамц, ажил хэрэгч загвартай гар цүнх зэрэг өдөр тутамд тохиромжтой, амьдралд ойр загваруудыг урласан байв. Түүнчлэн брэндийн цуглуулгад үдэшлэгт зориулсан гялалзсан материалтай урт даашинз, хуниастай юбка зэрэг хээнцэр загварууд ч мөн багтсан харагдана. Энэ удаагийн цуглуулга дизайнер Майкл Корсын 1990-ээд оны сүүл үед урлаж байсан загваруудыг санагдуулах ба тэрээр үүгээрээ дамжуулан брэндийн өв соёлд анхаарал хандуулахыг зорьжээ.

Buro.Mongolia

2020-02-13, 16:43