Дотроос нь харцгаая: Nike брэндийн хамгийн том дэлгүүр "House of Innovation"

Нью-Йорк хотноо

Nike брэндийн хамгийн том дэлгүүр Нью-Йорк хотноо нээгдлээ. "House of Innovation 000" хэмээх зургаан давхар энэхүү дэлгүүр нь хэрэглэгчдэд урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг өгөх болно хэмээн дэлгүүрийн зохион байгуулагчид онцлоод байна. Түүнчлэн дэлгүүрт Nike аппыг ашиглан хайж буй загвараа хурдан шуурхай, хялбар байдлаар олох боломжийг олгох юм.

Nike Arena хэмээн нэрлэсэн дэлгүүрийн нэгдүгээр давхарт брэндийн дизайнеруудтай хамтарсан тусгай загварууд байрлах бол хоёрдугаар давхарт эмэгтэй болон хүүхдийн спорт хувцас өмсгөл худалдаалагдах ажээ. Гурав болон дөрөвдүгээр давхарт эрэгтэй спорт загвар болон пүүз, гутлын хэсгүүд байрласан байна. Харин тавдугаар давхар буюу Nike Expert Studio нь гишүүнчлэлтэй хэрэглэгчдэд зориулагдсан ба тусгай зөвлөгөө, Nikе-гийн загварууд хэрхэн бүтдэг тухай мэдээллийг авах боломжтой ажээ.

"House of Innovation" нь Nike брэндээс дэлхий өнцөг булан бүрт хэрэгжүүлж буй төсөл бөгөөд дараагийн "House of Innovation 001" дэлгүүр Шанхай хотноо нээгдэхээр болжээ.

 

Buro.Mongolia

2018-11-16, 16:11