Gucci брэнд Disney-тэй хамтран цуглуулга гаргалаа

Хулгана жил гарах гэж буйтай холбогдуулан Микки Маусаар "дүүрэн" цуглуулга бүтээжээ

Gucci брэнд Хятадын цагаан сарын баярт зориулан Disney компанитай хамтран капсул цуглуулга гаргалаа. Хулгана жил гарах гэж буйтай холбогдуулан Микки Маусыг цуглуулгын гол дүрээр сонгосон ба цуглуулгад Микки Маусын зурагтай ноосон цамц, юүдэнтэй цамц, кардиган, үүргэвч, пүүз зэрэг загварууд багтжээ.

Шинэ цуглуулгын зураг авалтыг Disney-ийн паркад хийсэн ба сурталчилгаанд хятадын жүжигчин Нини, Ерл Кейв, стилист Зои Блу нар тоглосон бол найруулагчаар Хармони Корин ажилласан байна. Шинэ цуглуулга нэгдүгээр сарын 3-нд худалдаанд гарахаар болжээ.

Buro.Mongolia

2020-01-03, 11:19