MTV VMA 2020 шагнал гардуулах ёслол дээрх шилдэг төрхүүд

Хоорондын зайг баримталсан улаан хивс

Яг одоо дэлхий дахинд цар тахал дэгдэж, улс орнууд хөл хорио тогтоогоод байгаа хэдий ч энэ жилийн MTV VMA шагнал гардуулах ёслол хойшлогдолгүй хуваарийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Ингэхдээ мэдээж наадмын зохион байгуулагчид аюулгүйн бүх шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан бөгөөд олон хүн цуглахаас сэргийлэн зарим тоглолтуудыг Нью-Йорк хотын өөр, өөр байршлуудад урьдчилан бичсэн байна. Ийм ч учраас арга хэмжээ дээр цөөн хэдэн алдартнууд цугласан ба бүгд хоорондын зайг баримтлан улаан хивснээ алхжээ. Ингээд хүрэлцэн ирсэн алдартнуудын шилдэг төрхүүдийг хүлээн авна уу.

Buro.Mongolia

2020-08-31, 11:00