Шинэ улирлын загварын чиг хандлагыг харуулсан Shangri-La Fashion Show эргэн ирлээ

Нэг л мэдэхэд улирал солигдон, сэрүүхэн цаг агаарт зузаахан хувцаслаад халуун латтегаа бариад шоппинг хийх цаг иржээ. Намрын хувцас худалдан авах, хүйтэн сэрүүний улиралд бэлдэх, арга хэмжээнд зориулж дүр төрхөө бүрдүүлэх гээд ямар ч худалдан авалтын эрэлд гарсан Шангри-Ла Төв бидний зорьдог шоппинг төв цэг байдаг.

Тэгвэл дэлхийн брэндүүдийг нэг дор цогцлоосон Шангри-Ла Төвийн зүгээс уламжлал ёсоор шинэ улирлын өнгө аяс, загварын чиг хандлагыг илэрхийлсэн "Shangri-La Fashion Show 2023" загварын шоуг энэ жил дахин зохион байгуулах гэж байна.

Загварын орднууд болоод брэндүүдийн шинэ коллекциуд ар араасаа танилцуулагдан загварын ертөнцийг "сэрээж", цаанаасаа л сайхан хувцасламаар, шүүгээгээ шинэчилмээр санагддаг энэ улиралд агаарт хүртэл сэтгэл догдлуулсан мэдрэмж бий болдог билээ. Энэ ч утгаараа загварын шоу “Fashion is in the Air” уриан дор зохиогдох юм. Арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын брэнд, дэлгүүрүүдийн намар, өвлийн шинэ коллекци, загварын гол трендүүдтэй танилцахын зэрэгцээ Bold, Vandebo, Young MO’G, Оюу, DJ BTB зэрэг уран бүтээлчдийн хөг аялгууг мэдрэх боломжтой.

Загварын шоу 2023 оны 9 сарын 29-ний 19:00 цагт Шангри-Ла Төвийн нэгдүгээр давхарт олон нийтэд нээлттэй зохиогдоно. Энэ үдэш мөн S Rewards аппликэйшны гишүүдийг онцгой бэлэг хүлээж байгаа аж. Мөн түүнчлэн Шангри-Ла Төвийн үнэнч хэрэглэгч та бүхэн 9-р сарын 30-ныг дуустал S Rewards аппликэйшнаар хийсэн 300,000₮-ийн худалдан авалт тутамдаа азын хүрд эргүүлж 3,000,000 төгрөг хүртэлх ваучерын эзэн болох боломжтой юм.



Шангри-Ла Төв

Instagram: @shangrilacentreulaanbaatar

Facebook: Shangri-La Centre Ulaanbaatar

Г.Тэмүүлэн

2023-09-26, 16:36