BURO x MICHAEL KORS - Тав тух болон амар амгалан байдал

БОСА Глобал Брэндс ХХК-н нэвтрүүлсэн MICHAEL Michael Kors брэндэд зориулсан зураг авалт


Michael Michael Kors энэ удаад байгаль дэлхийтэй холбоо тогтоож тайвшрал өгөх цуглуулгыг танилцуулж байна. Бид байгальд ойртон, мод, цэцэгсээр хүрээлүүлэн, нарны элчийг өөр дээрээ мэдрэх үед тэс ондоо бодлуудад автаж, амьдралыг арай өөрөөр хардаг. Тэнцвэрийг олж, түр завсарлага аван, эргэцүүлэн боддог гэх юм уу даа. Үүнийг л энэ цуглуулгаар, тэр дундаа энэхүү зураг авалтаар харуулахыг бид зорилоо.

Саармаг өнгөнүүд, зөөлөн силуэтүүд, галбир тодотгосон хэр нь хөдөлгөөн хорихгүй сул эсгүүрүүд, тааламжтай материалууд энэ цуглуулгыг тодорхойлно. Хэдийгээр Michael Kors-ийг юун түрүүнд глэм, жет сэт, шик хэв маягаар төсөөлөх нь олонтоо ч заримдаа тус брэнд нь яг л өөрсдийн хэрэглэгчдийн адил их хотын завгүй хэмнэлээс холдохыг хүсэж энгийн бүхний эрэлд гардаг. Гэхдээ мэдээж ямар ч үед тансаг байдлаа алддаггүй болохыг доорх зургуудаас ажиглаарай.


Michael Kors брэндийг өөр нэгэн өнцгөөс харах нь - Тансаг, минимал, цэмцгэр

Загвар өмсөгч Ж.Энэрэлийн натурал, өөртөө итгэлтэй, дахин давтагдашгүй төрхийг гэрэл зурагчин О.Төмөрбаатар дурандаа буулгахдаа загвар, хувь хүн болон байгаль гурвын тэнцвэрийг хадгалсан. Хувцас нь хүнээ сүүдэртүүлээгүй, хүн нь байгалийнхаа нэг хэсэг болсон, бүгд хоорондоо уусан зохицсон харагдана.

Загваруудын хувьд анхны харцаар үл анзаарагдах жижиг MK логотой beige өнгийн цэмцгэр даавуун даашинз, ямар ч илүү дутуу детальгүй сул комбинзон, олон жил өмсөхүйц сайн чанарын классик жийнс, хэт хичээгээгүй хэрнээ эрхэмсэг төрхийг бүрдүүлэх тааран тренч цув, ямар ч нөхцөлд тохиромжтой богино ноосон даашинз болон пончо гээд тав тухтай, функциональ байдал, бат бөх хийц, удаан эдэлгээ, мөн хамгийн гол нь чанар энэ цуглуулгаас мэдрэгдэх нь таныг Michael Kors брэндийг цоо шинэ өнцгөөс харахад нөлөөлөх болно.

Модель: Ж.Энэрэл @eny.jaki

Зурагчин: О.Төмөрбаатар @tumurbaatar

Арт директор & Стилист: Ө.Тодгэрэл @todgerel

Нүүр будалт: О.Наранбилэг (Anara's Makeup) @nara_anarasmakeup

Үс засалт: Г.Эрдэнэбаяр @tatar_erdenee

Продакшн менежер: Г.Энхүүлэн @enhulen

Стилистийн туслах: М.Ануна @anun.munkh

Зураг авалтын байршил: Grassland Family Spot @grassland_family_spot

Албан ёсны франчайз дэлгүүр: БОСА Глобал Брэндс ХХК

Pavé Studs
Pavé Necklace
Logo Bracelet
Two-Tone Watch
Sandal
Espadrille
Shoulder Bag
Messenger Bag
Shoulder Bag
Tote Bag
Slide Sandal
Combat Boot

MICHAEL Michael Kors

Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар
Утас: 85298827
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

2022-08-03, 13:50