Мөрөөдлийн зүйл: Chloé-гийн шинэ Nile цүнх

Street style одуудын хамгийн хайртай цүнх

Францын Chloé брэнд хавар-зун 2017 улиралд зориулж шинэ гар цүнх танилцууллаа. Nile нэртэй шинэ цүнхний хамгийн сонирхолтой деталь нь алтлаг металлаар хийгдсэн бугуйвч хэлбэрийн бариул юм.

Дизайнерууд Nile цүнхний энэхүү шинэ хувилбарыг хавирган сар ба дугуй гэх хоёр төрлийн хэлбэртэйгээр гаргасан байна. Цүнх гөлгөр ба торгомсог бүтэцтэй тугалын арьсаар хийгдсэн бөгөөд гурван төрлийн хэмжээтэй худалдаанд гарчээ. Харин өнгөний хувьд гэвэл брэнд гайхалтай өргөн сонголт санал болгож байна. Тэр дундаас цайвар шар, саарал, цайвар бор ба цасан цагаан өнгөнүүд бидний анхаарлыг хамгийн ихээр татлаа.

Buro.Mongolia

2017-04-19, 11:00

  • Зураг: