Юу худалдаж авах вэ: Виктория хатны эрин үеийн загвартай гутал

Мөн энэхүү гутлыг бусад хувцастай хэрхэн хослуулах вэ

Дунд зэргийн өсгийтэй үдээстэй түрийтэй гутал нь Виктория хатны эрин үеэс ирсэн загвар. Гэсэн ч яг одоо энэхүү эртний загвар нь эргээд моданд орсон төдийгүй орчин үеийн стильд оруулан загварчлах боломжтой болоод байна. Бид ийм загварын гутлыг бусад хувцастай хэрхэн хослуулж болохыг гурван жишээн дээр харууллаа.


I


Эмэгтэйлэг төрх бүрдүүлэхийг хүсвэл үдээстэй түрийтэй гутлаа өвдөг давсан юбка болон oversize тренч цувтай хослуулахыг зөвлөж байна. Мөн жижиг клач цүнх нь төрхийг гүйцэд харагдуулах болно.

1.Oversize тренч цув
2.Унжсан мөртэй нимгэн цамц
3.Нарийн хуниастай өвдөг давсан юбка
4.Зөөлөн арьсан материалаар хийгдсэн клач
5.Цасан цагаан өнгийн гутал


II


Өдөр тутмын илүү энгийн төрх бүрдүүлэхийг хүсвэл нэг өнгөөр дагнан хувцаслаад үзээрэй. Өмд, цамц, гутал зэргийнхээ өнгийг уусгаж дээр нь саармаг өнгийн гадуур хувцас нэмэх нь хамгийн хялбар шийдэл байх болно.

1.Арьсан материалтай куртка
2.Виктория хатны эрин үеийн цацагтай цамц
3.Шулуун эсгүүртэй жийнсэн өмд
4.Матрын арьсан цүнх
5.Цайвар цэнхэр өнгийн илгэн гутал

 


III


Үдшийн төрх бүрдүүлэхийг хүсвэл хоёрхон өнгө сонгоход л хангалттай. Тэр нь хар болон элсэн бор юм. Хээтэй цамц сонгосноор хэт уйтгартай харагдахаас сэргийлж болно.

1.Дундаж урттай хар пальто
2.Цэцгэн хээтэй цамц
3.Трапеци эсгүүртэй богино юбка
4.Өвөрмөц чимэглэлтэй гар цүнх
5.Арьсан материалтай хар гутал

Buro.Mongolia

2019-02-26, 16:00

  • Зураг: