Итали бүсгүйн хувцаслалтын нууц: Rinascimento брэндээс бүрдүүлэх 7 өдрийн 7 төрх

Бид таны 7 хоногийн хувцаслалтыг бэлдлээ

Олон улсын загварлаг бүсгүйчүүд Zara, Cos зэрэг брэндүүдээр амьсгалдгийн адил Итали бүсгүйчүүд дотоодын Rinascimento брэндээр өдөр тутмынхаа хувцаслалтыг бүрдүүлж, тренд дагаж бусадтай адилхан байхын оронд өөрсдийн гэсэн хэв маягийг хадгалж үлддэг. Италийн анхдагч брэндүүдийн нэг Rinascimento нь “Made in Italy” гэх нэр хүндтэй чанарын стандартыг үргэлж өндөрт байлгахын зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн трендүүдийг тусгасан контемпорари загварууд гаргадаг учраас ийнхүү амжилттай яваа билээ.

Rinascimento нь Италиар сэргэн мандалт гэсэн утгатай бөгөөд тэртээх 1961 онд үүсгэн байгуулагдсанаас хойших өнөөдрийг хүртэлх энэхүү 60 жилийн хугацаанд нийт 90 гаруй оронд салбар дэлгүүрээ нээж амжсаны нэг нь Монгол дахь салбар юм. Зайсан Скуэрийн хоёрдугаар давхарт байрших Rinascimento-гийн дэлгүүрээр зочилбол Итали бүсгүйчүүдийг тодорхойлдог элегант, хээнцэр, эмэгтэйлэг стиль бүхий ертөнц угтаж авах ба эндээс залуу охид ч тэр, ахимаг насны эмэгтэйчүүд ч тэр бүгд өөрт таалагдсан загварыг олно. Брэндийн дэлгүүрт яг одоо хавар-зун 2021 цуглуулга ирсэн байгаа нь Италид дөнгөж худалдаалагдаж эхэлж байгаа цоо шинэ загварууд юм. Мөн энэ зуны турш Rinascimento зуны эхэн, дунд болон сүүл үеүдэд зориулсан тусгай цуглуулгуудыг цаг тухайд нь худалдаанд гаргах болно.

Итали эмэгтэйчүүдийн стилийг La Bella Figura хэмээн хамгийн оновчтойгоор тодорхойлдог нь шууд утгаараа “үзэсгэлэнтэй бие галбир” гэж орчуулагдах ч илүү өргөн хэрэглээндээ “сайхан сэтгэгдэл төрүүлэх” гэсэн утгаар ашиглагддаг. Италичуудын ухамсарт гүн суусан энэхүү философи нь биеэ зөв боловсон авч явах манер, аливаа зүйлийн гоо зүйг үнэлэх нарийн мэдрэмж дээр үндэслэдэг тул хувцаслалтын хувьд ч ямагт хээнцэр, сайхан харагддаг уламжлалтай. Тэд энгийн нэг өдөр супермаркет орохдоо ч хүртэл гаднах төрхдөө анхаарал хандуулж өөрсдийн гоо үзэсгэлэнг чанартай, сонгодог загваруудаар тодотгох дуртай. Иймдээ ч загварын маш олон шүтээнүүд Италиас гаралтай байдагт гайхах зүйл үгүй билээ.

Тэгэхээр Итали стилийн нууц юунд оршдог вэ? Хэрхэн өдөр тутамдаа хэрэгжүүлэх вэ? Бид эдгээр асуултад хариулах дэлгэрэнгүй хөтчийг Rinascimento брэндээс бэлтгэн таны 7 өдрийн 7 төрхийг бүрдүүллээ.


ДАВАА ГАРАГ

Даваа гарагийн өглөө сэрээд бид долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэх хүслээр дүүрэн байдаг тул өөрийн эрхгүй хүчирхэг, цэмцгэр хувцаснуудыг сонгодог. Хөлийг урт харагдуулж, бэлхүүс тодотгох өндөр суудалтай шулуун брюк, энгийн атлаа тансаг торгон майка, мөн сонгодог цагаан пиджакийг хослуулаарай. Хүн болгон тань руу эргэж харна гэдэгт итгэлтэй байж болно.


МЯГМАР ГАРАГ

Мягмар гараг ихэвчлэн долоо хоногийн хамгийн үр бүтээлтэй өдөр байдаг. Олон уулзалтууд, олон шийдвэрлэх ажлууд гээд биед эвтэйхэн хувцас сонгох нь их чухал. Энэ бүгдийг тооцоолохын зэрэгцээ Итали бүсгүйчүүдийн адил хээнцэр байдлаа хэзээ ч алдалгүй хөдөлгөөн хорихгүй атлаа тансаг харагдах твид хослол сонгоорой.


ЛХАГВА ГАРАГ

Лхагва гарагт долоо хоногийн ажлын эрч хүч хараахан буураагүй байдаг тул ажил хэрэгч бөгөөд шик хар хослолыг сонгоорой. Стайлинг хийхдээ харин цагаан кет өмсөн илүү энгийн, эсвэл өндөр өсгийтийн тусламжтай илүү элегант төрх бүрдүүлж болно.


ПҮРЭВ ГАРАГ

Долоо хоног дуусах дөхөж байгаа тул Пүрэв гарагт илүү чөлөөтэй стиль бүрдүүлж болох юм. Эмэгтэйлэг богино юбка мөн бэлхүүсээрээ бүстэй гоёмсог хүрмийг санал болгож байна.

Knit top
Striped jacket
Plaid skirt
Heels with chain

БААСАН ГАРАГ

Баасан гарагийн өдөр ажил, сургууль хэвийн хуваариар явагдах ч орой нь төрөл бүрийн арга хэмжээнүүд, уулзалтууд болох магадлалтай байдаг тул юунд ч бэлэн байх хэрэгтэй. Гоёмсог даашинз болон классик шулуун хүрэм нь ямар ч тохиолдолд буруутахгүй сонголт болно.


БЯМБА ГАРАГ

Бямба гарагт бид болзоонд явах, хүрээлэнгээр алхах гээд хөнгөн, романтик мэдрэмж авахыг хүсдэг. Харин бөмбөгөр ханцуйтай цэцгэн хээтэй даашинз сэтгэлийг тань сэргээж, тэрхүү өөдрөг, цоглог мэдрэмжийг өгөх болно.


НЯМ ГАРАГ

Ням гараг бол гэр бүлийн өдөр. Иймээс биед эвтэйхэн жийнсэн өмд, чөлөөтэй цамц өмсөж аав, ээж, ах дүүсийн хамт өдрийг зугаатай, халуун дотно, тав тухтай өнгөрүүлээрэй.

Checkered shirt
Extra wide leg jeans
Spaghetti strap top
Shoulder bag

Rinascimento Mongolia

Facebook: Rinascimento.mn

Instagram: @rinascimento_mongolia

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Скуэр худалдааны төв, 2 давхар

Утас: 99037228, 88707228

Buro.Mongolia

2021-06-04, 09:00