Москвагийн загварын долоо хоног дээрх street style: Хавар-зун 2018

Дулаан бөгөөд загварлаг хувцаслах санаануудыг хөршүүдээсээ авцгаая

Демна Гвасалиа, Гоша Рубчинский гэх зэрэг дизайнеруудын ачаар зөвлөлтийн дараах үеийн загвар олон улсын анхаарлын төвд өртөж, оросын загварлаг иргэд энэхүү хэв маягийн гол төлөөлөл болж байна. Цаг агаар эрс хүйтэрсэн энэ үед Москвагийн гудамж дулаан атлаа өвөрмөц стиль бүрдүүлэх санаануудаар баялаг байгаа нь манай уншигчдын сонирхлыг ихэд татах байх. Байж болох хамгийн тод өнгийн өдөн куртка, винтэж загварын үслэг хүрэм зэргийг юүдэнтэй цамц, болхи хийцтэй кеттэй хослуулах нь одоогоор хамгийн шилдэг шийдэлд тооцогдож байна. Энэ болон бусад аргачлалуудыг дээрх street style зурагнуудаас сонирхоно уу.

Buro.Mongolia

2017-11-03, 16:00