Парисын эрэгтэй загварын долоо хоног дээрх street style

Намар-өвөл 2020

Парисын эрэгтэй загварын долоо хоног гурав дах хоногоо үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Off-White брэнд бүжгийн үзүүлбэр бүхий загварын шоу зохион байгуулсан бол Valentino-гийн шоунд FKA Twigs уригдан уран бүтээлээ толилуулж, гэнэтийн бэлгээр дүүрэн шоунууд ар араасаа зохион байгуулагдсаар байна. Загварын шоунд уригдсан зочид ч бас бүтээлч байдлаа хувцаслалтаараа дамжуулан харуулж байна. Тэд Off-White, Supreme, Stüssy, Heron Preston зэрэг streetwear уур амьсгалтай брэндүүд болон Louis Vuitton, Dior, Givenchy, Fendi зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдээс хувцаслалтаа бүрдүүлж, чөлөөт хэв маягтай, oversize загваруудыг онцолжээ.

Buro.Mongolia

2020-01-17, 12:15