1990-ээд оны мода эргэн ирлээ: Гинжин бүс

Гинжин деталь дахин тренд боллоо

Run-DMC, the Notorious BIG, Lil' Kim зэрэг 1990-ээд оны рэп оддын хайртай гоёлын нэг гинжин бүс эргэн моданд орлоо. Chanel загварын ордон 2021 оны намар-өвлийн цуглуулгын хэд хэдэн төрхийг гинжин бүстэй хослуулсан бол Versace ч бас шинэ цуглуулгадаа олон өнгийн унжлага бүхий гинжин бүсийг багтаажээ. Тэр ч бүү хэл Жанни Версачегийн урлаж байсан Медузагийн толгойн чимэглэл, грек алхан хээ бүхий винтэж бүс 1,651 еврогийн үнэд хүрчээ. Түүнчлэн Lyst тавцанд гинжин бүсний эрэлт 21 хувиар өссөн байна.

Chanel, намар-өвөл 2021
Versace

Гинжин бүсийг загварчлахдаа Instagram дахь "It" охидоос суралцаарай. Камиль Шарьер, Перниль Тейсбек нар гинжин бүсийг энгийн хар өмдтэй хослуулсан бол загварын блогер Элли урт юбка болон ижил зүүлтийн хамт зүүжээ.

Сонирхуулахад, гинжин деталь нь сүүлийн жилүүдэд хувцас загварт онцгой байр суурь эзлэх болсон. Тухайлбал Bottega Veneta-гийн гинжин оосортой гар цүнх хамгийн хүсэмжит загвараар нэрлэгдээд байгаа бол JW Anderson брэндийн гинжин чимэглэлтэй лофер гутал худалдаанд гарсан даруйдаа зарагдаж дууссан билээ.

@Pernilleteisbaek
@slipintostyle
@camillecharriere
Chanel
Gucci
B-Low
Paco Rabanne

Buro.Mongolia

2021-04-07, 13:10