Street style чиг хандлага: Хүйтэн өдрүүдэд өмсөх панама малгай

Панама малгай нь зөвхөн зуны аксесуар гэх ойлголтыг мартах цаг болсон. Энэхүү толгойн өмсгөлийг анх Их Британийн загасчид бороо, шороо, салхинаас толгойгоо хамгаалах гэж өмсдөг байсан учир уг аксесуарын гол зорилгыг одоо л биелүүлэх хэрэгтэй. Брэндүүдийн шинэ цуглуулгуудад ноосон, хамба хилэн, лаакан гээд хүйтэн өдрүүдэд тохиромжтой байж болох бүхий л материалаар хийгдсэн панама малгайнууд багтсан байгаа. Харин хэрхэн загварчилж өмсөхийг дээрх street style сурвалжилгаас хараарай.

Buro.Mongolia

2019-10-22, 17:00