Тайзнаа гламур хувцаслалтаар гоёдог залуу эмэгтэй дуучид
Өөрийн онцгой дуу хоолой, зохиосон дуугаараа дэлхийд нэрээ цуурайтуулж яваа эдгээр гурван бүсгүйчүүд ердөө хориодхон насны гал дөлөөрөө бадарч, хөгжмийн ертөнцөд өөрсдийн өнгө төрхийг хэдийнээ бүтээжээ. Харин тэдний тайзны хувцаслалтууд тэртээх жар далаад оны гламур хэв маягийг санагдуулж, Холливүүдийн алтан үеийн сүр жавхлан хийгээд ретро хэв маягийг дахин мандуулж байгаа нь улам сонирхолтой.
Escapism, Where is my husband зэрэг дуунуудаараа дэлхийн чартуудийг тэргүүлсэн Рэй хэмээх залуу дуучны бүх цомгууд олны анхаарлыг татаж түүний хувцаслалтыг ч мөн хэвлэлүүд онцолсоор буй.
Хөл нүцгэн хэр нь бариу цээживчтэй загасан хормойтой даашинз, богино тайралттай хагас ороосон үсний засалт, гламур хэв маягийн илэрхийлэл болох "муур нүдний будалт" зэрэг нь түүний үзэгчдийн сэтгэлд хоногшсон имиж болсон гэхэд хилсдэхгүй. Түүний дуунууд илүү шийдэмгий утга агуулдаг ба ихэнх тохиолдолд даашинзаар тайзнаа гангардаг нь түүнийг биеэ даасан хараат бус эмэгтэй хүний жүжиглэлт, дүр төрхтэй болгодог. Нөгөөтээгүүр хайрын тухай эргэцүүлсэн дуунууддаа өөрийн хувийн үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлдэг түүний хувьд хар цагаан киноны хатагтай шиг дур булаам харагдах нь олонтоо.
Оливия Дин энэ жил анхны Грэммигээ хүртсэн билээ. Тэрээр тайзнаа жинхэнэ гэрэлтэж чаддаг дуучин гэдэгт хэн ч маргахгүй биз ээ.
Түүний хувцаслалтууд үргэлж эмэгтэйлэг, үл ялиг өдөөн хатгасан, романтик хэв маягийг цогцлоодог ч, сайтар ажиглавал хуучны Холливүүд хэв маягийг ч давхар бүрдүүлдэг. Тэрээр хувцаслалтынхаа аль нэг хэсэгт анхаарал татахуйц гялтганасан чимэглэл, эсвэл өөрөө дуундаа жаргахдаа янз бүрээр эгдүүтэйгээр бүжиглэхэд түүний сонгосон даашинзнууд үргэлж түүнийг чимж, үйл хөдлөл бүр нь утга учиртай болж эхэлдэг. Түүний стилист Оливиягийн хувцаслах урлагийн нөлөөнд Уитни Хьюстон, Тина Тёрнерийг багтаан тайлбарладаг ба нөгөө талаараа орчин үеийн загваруудыг хуучны винтеж загвар мэт харагдуулах стайлинг бүрдүүлдэг нь сонирхолтой.
Сиенна Спиро шинэ залуу дуучдын дотроос хамгийн залуухан уран бүтээлч хэдий ч түүний дуунууд маш гүн утгатай тул зарим сонсогчид түүнийг насандаа баймгүй мэдрэмжтэй хэмээн онцолсон байдаг. Die on this hill дуунаас нь жишээ авч тайлбарлахад түүний дотоод ертөнц ямар гайхалтай гэдгийг та мэдэх болов уу.
Түүний богино даашинз, түрүүтэй гутал тэр дундаа go go boots загварыг түлхүү өмсдөг нь тэрээр хуучин цаг үеэс ирсэн мэт гламур, ретро хэв маяг харагдана. Түүний үсний засалт ч мөн адил хувцаслалтаас дутахгүй чухал. Өндөрлөж зассан том үс нь 1960-аад оны bouffant болон beehive үсний засалтыг санагдуулах бөгөөд Сиеннагийн нүүрний хувирал, нүдний будалтыг илүү тодотгож өгдөг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар