Яг одоо өмсөж эхлэх 5 хээ: Ханын цаас болон ширээний бүтээлэг мэт загварууд

Ханын цаас ба ширээний бүтээлэг дээрх хээ

Бүх зүйл тэртээх XVII зуунд Хятадын шаазан эдлэл Европын зах зээлд нэвтрэн язгууртнуудыг байлдан дагуулснаар эхэлсэн юм. Тэр үеэс л дэлхий даяар дорнын урлагийг хуулбарлах болж, хувцас загварт ч бас чухал байр суурь эзэлж эхэлсэн байдаг. Харин өнөөдөр ханын цаас, ширээний бүтээлэг болон шаазан эдлэл дээрх баялаг хээ, угалзнууд нь Simone Rocha, Loewe ба Emilia Wickstead брэндүүдийн цуглуулгад үзэгдэж, улирлын гол трендүүдийн нэгээр нэрлэгдэж байна.

Preen By Thornton Bregazzi
Loewe
Emilia Wickstead
Simone Rocha
Simone Rocha

Gingham буюу хоёр өнгө бүхий дөрвөлжин хээ

Хамгийн анх амны алчуур, хормогч зэргийг чимэглэдэг байсан хоёр өнгө бүхий дөрвөлжин хээ нь цаг хугацааны эрхээр Брижит Бардогийн хуримын даашинз, Аззедин Алайагийн кутюр загвар, Рей Кавакубо ба Миучча Прада нарын цуглуулгад нэвтрэн, хувцас загварын цоо шинэ давлагааг үүсгэсэн юм. Харин хавар-зун 2020 улиралд Rokh, Paco Rabanne ба Michael Kors брэндүүд харандаа хэлбэрийн юбка, пальто, хослол зэргийг тренд болгосон байгаа.

Paco Rabanne
Michael Kors
Christian Dior
Burberry
Emilia Wickstead

Пейсли буюу дорнын өргөст хэмх хээ

Пейсли нь маш баялаг түүхтэй, эртний хээнүүдийн нэг хэдий ч орчин үед бараг л бүх брэндийн цуглуулгад үргэлж харагдаж байдаг. Жишээ нь энэ удаад Christopher Kane богино даашинз, Paco Rabanne хослол, Saint Laurent ба Isabel Marant 70-аад оны хэв маягтай өвдөг давсан даашинзыг танилцуулсан байгаа.

Isabel Marant
Saint Laurent
Paco Rabanne
Christopher Kane
Celine

Цэцэгс, ургамлын хээ

Бүх цаг үед загварлаг хэвээр байдаг цэцгэн хээнээс гадна энэ улиралд навч, мөчир, ургамлын хээтэй загварууд шинэ цуглуулгуудад ноёрхож эхэллээ. Acne Studios, Christopher Kane, Balenciaga, Dior брэндүүдээс шилдэг хувилбаруудыг олоорой.

Balenciaga
Christopher Kane
Acne Studios
Marc Jacobs
Dior

Хар цагаан өнгийн бөмбөлгөн хээ

Marc Jacobs, Dries van Noten ба Coach 1941 зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдээс гадна Zara, Mango гэх масс брэндүүд бүгд хар-цагаан өнгийн бөмбөлгөн хээтэй загваруудыг гаргаж байна.

Dries Van Noten
Haider Ackermann
Sacai
Dior
Tibi
Coach

Buro.Mongolia

2020-02-06, 16:00