Дотроос нь харцгаая: Жиоржио Арманигийн Итали дахь вилла

Амьтны хүрээлэнтэй зуслангийн байшин

Дизайнер Жиоржио Армани өдгөө 30 жилийн хугацаанд Италийн Брони гэх жижиг хотод зуслангийн байшин эзэмшиж байгаа билээ. Эдлэн газрын нийт талбай 100,000 м2 бөгөөд байшин нь өөрөө 4,500 м2 талбайг эзэлж, дотроо 26 өрөөтэй юм.

Виллаг XX зууны дунд үед барьсан хэдий ч дизайны хувьд XVIII зууны архитектурыг санагдуулах болно. Армани өөрийн бүх эзэмшлээсээ энэхүү виллад хамгаас дуртай бөгөөд жилд хэд, хэдэн удаа ирдэг байна. "Энд ирэх үед аливаа асуудлаа мартахыг хүсдэг. Би энд гэрэл гэгээ олж харахаар ирдэг дээ" хэмээн дизайнер хэлж байсан удаатай.

Эдлэн газрын цэцэрлэгт хүрээлэнд төрөл бүрийн жимсний мод ургадаг төдийгүй эргэн тойрондоо сарнайн бутаар чимэглэгдсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй. Мөн байшингийн урд хэсгийн цөөрөмд хун шувууд хөвж, тусгайлан хашсан хэсэгт хөх дэглий үзэгдэж, амьтны хүрээлэн дотор алаг тахь, лам гөрөөс, буга болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байгаа. Харин Армани өөрийгөө амьтны хүрээлэнгийн ажилтан хэмээн тодорхойлох дуртай юм.

Buro.Mongolia

2018-11-21, 15:00