Эмэгтэйлэг загвар: Atelier Deshaus-ын сандал

Гоёмсог

Японы Atelier Deshaus дизайн студи энэхүү сандалны хэлбэр дүрс ба агуулга дээр тун их анхаарч ажиллажээ. Тэд Sylph нэртэй уг сандалны түшлэг болон хөлийг маш сонирхолтой, муруй байдлаар урласан байна

Зохион бүтээгчид энэхүү сандлыг бүтээхдээ эмэгтэй хүний бие галбирыг дууриалган хийжээ. Sylph сандлын түшлэг болон хөлийг хөнгөн ган материал ба мод ашиглаж, гар аргаар урласан байна. Тус цуглуулгад нийт гурван загвар байгаа. Хэдийгээр сандлыг хөнгөн, амархан нугардаг материалаар хийсэн ч хангалттай бат бөх юм. Дизайнеруудын хэлснээр бол сандал яг ийм л байх ёстой гэнэ. Тухайлбал, суусан хүний биеийн хэлбэртэй зохицож, нийцэж байх хэрэгтэй гэжээ. Ямартаа ч, бид үүнд хариулж чадахгүй ч маш гоёмсог үзэмжтэй болсон гэдгийг баттай хэлнэ.

Buro.Mongolia

2016-07-08, 10:00

  • Зураг: