Алтан Бөмбөрцөг 2020: Улаан хивсний шилдэг төрхүүд

Хоакин Феникс, Женнифер Энистон, Марго Робби ба бусад алдартнууд

Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд 77 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол яг одоо зохион байгуулагдаж байна. Шинэ оны анхны бөгөөд хамгийн том кино наадмыг хэсэг хугацаанд тайзан дээр гаралгүй "чимээгүй" байсан Их Британийн комедиан Рики Жервейс хөтлөн явуулж, өөрийн нэрийн хуудас болсон хошигнолуудараа арга хэмжээний уур амьсгалыг тодорхойлжээ.

Алтан Бөмбөрцөг 2020 наадмын улаан хивсний ёслолд кино ба телевизийн салбарын хамгийн алдартай оддоос гадна, дуучид, загвар өмсөгчид гээд энтертэймент ертөнцийн бүхий л гол хүмүүс оролцсон харагдлаа. Тухайлбал Леонардо Ди Каприо, Хоакин Феникс, Брэд Питт, Женнифер Энистон, Рами Малек, Кит Харингтон, Элтон Жон, Ник Жонас, Тейлор Свифт, Винни Харлоу гээд Холливүүдийн одод хүрэлцэн ирж, нүд гялбам төрхүүдээрээ камерын өмнө гайхуулж байсан юм.

Buro.Mongolia

2020-01-06, 10:00

  • Зураг: